УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр (2022.01.10) хуралдана.
Бүлгийн хурлаар долоо хоногт хэлэлцэх асуудлаар саналаа нэгтгэдэг билээ. МАН-ын бүлгийн тухайд 10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдах бол АН-ын бүлэг 10::00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товложээ.
Гэвч АН-ын маргаан УИХ-ын бүлэгтээ нөлөөлж, АН-ын бүлэг Д.Ганбат, О.Цогтгэрэл гэсэн хоёр талд хуваагдаад байгаа. Улмаар О.Цогтгэрэл нар Д.Ганбатыг огцруулах санал гаргаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байдаг.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар үүнд "Сөрөг хүчний бүлгийн даргын асуудлыг би шийдэхгүй" гэсэн хариу өгчээ.
Ийнхүү зөрчил тэмцэлтэй байх болсон бүлэг сүүлийн хэдэн долоо хоног бүлгийн хурлаа албан ёсоор хийж байгаа эсэх нь эргэлзээтэй болоод байгаа. О.Цогтгэрэл нар хэлэхдээ "Д.Ганбат ганцаараа бүлгийн хурал зарлаж, ганцаараа хуралдаж байгаа" хэмээн хэвлэлд ярьсан байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Авилгал гэдэг ийм л муухай. АН авилгалд идэгдсэнээс болж өнөөдөр галзуу солиотой хүмүүсийн цуглуулга болсон. Зарим нь ганцаараа хурал хийж байна ч гэх шиг. Зарим нь хүүтэйгээ хулгай хийгээд шоронд ч орж байх шиг. Зарим нь эрэгтэй хүнийг хүчиндэж ч байх шиг.