АН-аас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан нар өнөөдөр (2022.01.10) Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлэг хуралддаг. АН-ын бүлгийн гишүүдээс хоёр нь гадаадад томилолттой яваа. Нэг гишүүн нь орон нутагт ажиллаж байна. Нэг гишүүн эмнэлэгт эмчилгээтэй байна. Тэгэхээр АН-ын бүлгийн гишүүдийн 11 нь энд зогсож байна гэсэн үг.
Өнгөрсөн долоо хоногт АН-ын маргаантай асуудал шийдэгдсэн.
Нам бол гишүүд, төлөөллийн байгууллагаас тогтдог. АН-ын 200 мянган гишүүнээс сонгогдсон Онц их хурлыг зохион байгуулсан Үндэсний бодлогын хороог Улсын Дээд шүүхээс хууль ёсных гэж тогтоосон. Иймд АН-ын дотоод маргаан гэдэг зүйл байхгүй. Нөгөө талын зүгээс ярьж байгаа нөхдөөс Улсын Дээд шүүхийн шийдвэрт тулгуурлаж, асуулт асуугаарай. Энэ долоо хоногт АН-ын Хэрэг эрхлэх газраас олон нийтэд хандаж мэдээлэл хийх болно" гэв.
Түүнчлэн "Нэгэнт намын үйл ажиллагаа шийдэгдсэн. Тиймээс бүлгийн үйл ажиллагааг шийдэх хэрэгтэй байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулахаар УИХ-ын даргад бичиг өргөн барьсан. Маш удаан хүлээцтэй хандлаа. Энэ долоо хоногоос эхэлж АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн боломжоор хангахыг хүсэж, шаардлага хүргүүлнэ. УИХ-ын даргад хуулиар олгогдсон эрх нь бий, үүрэг нь ч юм.
Одоогоор Д.Ганбат даргын зарласан бүлгийн хуралд бид оролцохгүй байгаа.
Тэр хүн ганцаараа сууж хуралдаж байгаа байх. Цаашдаа өөрсдөө хурлаа хийгээд, шийдвэрээ гаргаад ажиллах болно" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 4 )
ЭНЭ ЦОГТГЭРЭЛ ГЭЖ ЯАСАН МАНГУУ, ДАРГЫН ХЭНХЭГ ТУССАН МАЛ ВЭ? ЧИ МЯНГА ХУРАЛДААД НЭГЭНТ БҮРТГЭЛГҮЙ ЮМ ЧИНЬ ЧИНИЙ ШИЙДВЭР ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ГЭДГЭЭ ОЙЛГООЧ.
Сандал суудлаа булаацалдсаар байвал улам нэр хүнд чинь навс унасаар байх болно ан ын тэнэгүүдээ
Увсынхан болилдоо Та нар Монгол даяар мал мах хулгайлаж байна одоо улс орон даяар улс төр хулгайлах нь үү Увсынханд нам хамаагүй шүү нийлээд л хулгайлана.
алхуяг гээс ганбаатар 2 болиочээ. цогтгэрэл гэж нэг новшийн хүүр байнаа