Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулахгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатарыг ҮХЦ-д өгнө гэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

О.Цогтгэрэл даргатай АН-ын талаас өнгөрсөн оны аравдугаар сард УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2022.01.10/ үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан нар мэдээлэл хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Д.Ганбат гишүүнийг бүлгийн даргаас огцруулахаар долоон гишүүн гарын үсэг зурсан. Нэгэнт намын үйл ажиллагаа шийдэгдсэн. Тиймээс бүлгийн үйл ажиллагааг шийдэх хэрэгтэй байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулахаар УИХ-ын даргад бичиг өргөн барьсан. Маш их хугацаанд хүлээлттэй хандлаа. Энэ долоо хоногоос эхэлж АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн боломжоор хангахыг хүсэж, шаардлага хүргүүлнэ. УИХ-ын даргад хуулиар олгогдсон эрхтэй, үүрэг нь юм" гэв. 

Хэрэв УИХ-ын дарга дээрх шаардлагыг биелүүлэхгүй, АН-ын бүлгийг хэвийн ажиллах боломжоор хангаж өгөхгүй аваас Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.73.47) 2022 оны 01 сарын 10

Битон Ганбат ахаас илүү хүн АН-ын бүлэгт байхгүй шүү дээ. Манай Баянхонгорын ахаар оролдох хэрэггүй шүү. Занданшатар ах нэгийг бодож байгаа байх.

0  |  0
Top