Б.Пүрэвдорж: Гишүүн, сайд нар СЭТГҮҮЛЧДИЙГ ШҮҮХЭД ӨГӨХ эрхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2022.01.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр ""Үзэл бодлоо илэрхийлэх эрх хүн бүхэнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн тэр хүний эрхийг зөрчиж байгаа учраас үзэл бодлоо илэрхийлж байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаах нь бусад зөрчлийг чимээгүй болгох, нийгэмд хүргэхгүй байх аюулыг бий болгож байна. Тиймээс Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 31.1.1-т "Өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдах" гэх заалтыг авч хаях хуулийн төслийг өргөн бариад байна. Бусдын нэр хүндэд халдах гэсэн зүйлийг нээлээ гэж ярьж магадгүй. Энэ асуудлыг иргэний, эрүүгийн хуулиар шийдэх боломжтой. Хэрэв албан тушаалтан өөрийг нь гүтгэсэн гэж үзвэл эрүүгийн хуулиар шийдүүлэх боломжтой. Ийм тогтолцоо байхад Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулах нь буруу. Энэ заалтыг авч хаях ёстой" гэв. 

Түүнчлэн "Улстөрчид нэг зүйлийг ойлгох ёстой. Хэрэв улс төрөөр явж байгаа л бол гүтгэх, доромжлуулах гэдэг зүйл байнга уяатай байна. Манай улс төрийн өндөр албан тушаалд явсан олон хүн сэтгүүлч, иргэдийг шүүхэд өгч байгаагүй байдаг. Харин зарим УИХ-ын гишүүд, сайд нар сэтгүүлч, иргэдийн эрхийг хаах үйлдэл их байна. Тиймээс улстөрч хүн гүтгүүлэх, доромжлуулах замыг туулна гээд сонгосон бол ялангуяа сэтгүүлч нарыг шүүхэд өгөх эрх байхгүй гэж үзэж байна. Би хэзээ ч сэтгүүлчдийг шүүхэд өгөхгүй гэдгээ амласан байдаг" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top