УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.01.10/ ээлжит хуралдаанаа хийлээ.
Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийв.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгээр хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн, Засгийн газраас өргөн барьсан Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүлгийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Бүлгийн гишүүд өөр, өөр байр суурийг илэрхийлж байсан болохоор МАН-ын бүлэг завсарлага авсан. Сая ярилцаад үзэл баримтлалын хувьд дэмжихээр боллоо, санал нэгдлээ. Ажлын хэсэг гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Ингэхдээ аль болох олон гишүүнийг оролцуулах хэрэгтэй гэж үзлээ. Хоёрдугаарт, өнөөдрийн бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, мэдээлэл хийсэн. Мэдээллийг хоёр асуудлаар өгсөн. Нэгт, гадаад нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Хоёр хөрш болон Казахстан улсын талаар, тэнд байгаа иргэдийн талаар мэдээлэл хийсэн. Тэнд байгаа манай улсын иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх, анхаарч ажиллах шаардлагатай гэж үзлээ. Хоёрт, дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудал хөндөгдлөө. Засгийн газар судалгаа хийж, ажиллаж байна. Хил, гааль хаасан. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх хэрэгтэй. Утааны асуудал зэргийг ярилцлаа" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 7 )
УИХ н гишүүд худлаа ХООСОН ЦАГ нөхцөөж ссууж байх шаардлага байхгүй. Бодоит амьдралд нийцэж ӨНТэтгэвэрийг 100% нэмсэнч алдаа байхгүй .
УИХ н гишүүд БОДИТ АМЬДРАЛЫГ Янүүдээрээ харж ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ ямар зүйл байна вээ.Бид БОСЛОГО гаргахад бэлэн байнаа Айлгах хууль хаанч байхгүй шүү
тэтгэвэр өгөхгүй хамаг юмны үнэ нэмэгдсэн бахйад судлаад байхдаа яахав дээ балиар юмнууд өөрсдөө баян болохоор ард түмний амьдралыг мэдэхгүй байна дөаа
Яаж нэмэхгүй байх шалтгаан олох вэ гэсэн дүр төрх байна
Судлаад байх юу бсын . Нэмээч . өөрсдөө 350 хөгшчүүдийн 188 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсий мөнгөөр амьдардаа
Тараах тэрбум ₮ болон хөшөө барих мөнгөө л тэтгэвэр тэтгэмжээ нэмэх хэрэгтэй. Ядуурлаас гарах гарц энэ л болов уу. Соохолзуур ер.сайдтай болоод монголоо хөшөөгөөр дүүргэж ядарсан түмнээ яая гэж байгаа хүн бэ? Ажлын байр бий болгохгүй бол баахан их дээд, ,дунд сургууль дүүргэсэн ажилгүй хүмүүс яах вэ? Нөгөө алсын хараагаар нь үйлдвэрийг бий болгох, хөгжүүлэх гээд ярьсан хэлсэн чинь биелэх юм уу үгүй?
УИХ- Н ГИШҮҮДЭД ТАРААЖ БГА 3,000,000,000 ТӨГРӨГӨӨРӨӨ ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖЭЭ НЭМ