УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.01.10/ ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Түүнчлэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд оролцож, гишүүдэд мэдээлэл өгчээ.
Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгээр хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн, Засгийн газраас өргөн барьсан Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүлгийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Бүлгийн гишүүд өөр, өөр байр суурийг илэрхийлж байсан болохоор МАН-ын бүлэг завсарлага авсан. Сая ярилцаад үзэл баримтлалын хувьд дэмжихээр боллоо, санал нэгдлээ. Ажлын хэсэг гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Ингэхдээ аль болох олон гишүүнийг оролцуулах хэрэгтэй гэж үзлээ. Хоёрдугаарт, өнөөдрийн бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, мэдээлэл хийсэн. Мэдээллийг хоёр асуудлаар өгсөн. Нэгт, гадаад нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Хоёр хөрш болон Казахстан улсын талаар, тэнд байгаа иргэдийн талаар мэдээлэл хийсэн. Тэнд байгаа манай улсын иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх, анхаарч ажиллах шаардлагатай гэж үзлээ. Хоёрт, дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудал хөндөгдлөө. Засгийн газар судалгаа хийж, ажиллаж байна. Хил, гааль хаасан. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх хэрэгтэй. Утааны асуудал зэргийг ярилцлаа" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
ОЮУЭРДЭНЭ баас үхсэн баасаа мэдэх вэ. Ичээд болимоор юм