М.Оюунчимэг гишүүн зүүдээ биш ХУЛГАЙГАА ЯРЬЧИХЛАА

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өчигдөр /2022.01.10/ зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярьчихлаа даа. Тэр Шадар сайдын албан тушаалд "санаархаж", "Хэрвээ би Улсын Онцгой комиссын дарга байсан бол..." гэх үгийг хэвлэлээр хээв нэг дайж харагдав.

Учир нь, манай улсад омикрон хувилбар зөөвөрлөгдөн ирж, оны эхээр дотооддоо алдсан нь нэгэнт ил болсон.

Үүнд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шүүмжлэлтэй хандаж, өөрийн цахим хуудаснаа "Угаасаа шинэ жилийн өмнө гарсан даа. Гэнэт тархсан мэт ярихаа болих хэрэгтэй. Зүгээр л тайван, бэлэн байдлаа хангацгаая. Гол нь маскаа тогтмол зүүж, олон нийтийн газар шоу цэнгээнээс хол байцгаая. Зайгаа барьцгаая. УОК, ЭМЯ сүржигнэх хэрэггүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Дараа нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Энэ бол цэвэр зохион байгуулалтын асуудал. Би гайхаад байгаа юм. Хэрэв би Улсын Онцгой комиссын дарга байсан бол иргэдийг автобусаар явуулах биш бусад орны жишгээр зохицуулалт хийж, тэрийг нь доод шатныхан хийж хэрэгжүүлдэг жишээтэй. Тэнд нь хяналт тавиад ажиллах бүрэн бололцоотой юм шиг л харагдаад байна. Ерөнхий сайдын хувьд ч гэсэн хөл хорио тогтоогоод асуудлыг хүндрүүлээд баймааргүй байна, аль болох олон талаас нь харж ажиллах хэрэгтэй гэж хэлж байна. Би үүнтэй санал нэг байна" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон нь түүнийг "Шадар сайдын албан тушаалд санаархаж байна" гэж шүүмжлэх иргэд олон байна.

Нөгөө талд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дээрх үгсийг санамсаргүй хэлэв үү, эсвэл "Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярина" гэдэг шиг өөрөө ч мэдэлгүй том дарга болох мөрөөдлөө илчлэв үү. Үгүй бол "санаатайгаар" дээрх үгсийг дайсан байхыг ч үгүйсгэх аргагүй билээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
daria(66.181.160.38) 2022 оны 01 сарын 11

argagui l pyrlamented 6 jil suusan setguulch shig yrij bn, harin ter henii ymar hatan bolson gedeg bilee ijil mergejiltei Saraigerel gedeg gishuun biluu? ingej il tod bj chdaj bn uu?

0  |  0
Зочин(202.9.40.121) 2022 оны 01 сарын 11

Энэ авгайг арай л даврааж бн! Ийм хогоор улирдуулахгүй ээ! 3 сая хүнээс шалгарсан хүн удирдагч байх ёстой. Мэдлэг боловсролгүй, хэл яриа нь ч хэлбэржээгүй зүгээр л нэг гудамжны авгай. Мэдлэг боловсролтой эмэгтэй бол яая гэхэв.ккк

0  |  0
Oyunchimeg ntr zailo(43.242.243.105) 2022 оны 01 сарын 11

Lalariin shunaltai gishuudiig said bolgoj bsanaas hamaaralgui dan deeltei said nar bh n deer shdee

1  |  0
70(59.153.112.65) 2022 оны 01 сарын 11

ХҮРЭЛСҮХ ОЮУЭРДЭНЭ нар ХУРДАН учраа олж ҮХЦ дээр асуудлаа шийдэхгүй бол сайд болох гэсэн гишүүд ЗГ-аа унагааж мэдэхээр болчлоо.

2  |  0
Top