ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч, хүч нэмнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.01.12  Лхагва гараг
  • Билгийн тооллын: 10
  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх: 08.38-17.22
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Шороо

Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top