ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэхэд сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.01.14  Баасан гараг
  • Билгийн тооллын: 12
  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.38-17.25
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top