Ч.Өнөрбаяр: Монгол Улс 130-140 УИХ-ын гишүүнтэй болох ёстой

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ даргатай АН-аас Ч.Өнөрбаяр, Б.Гарамгайбаатар нар мэдээлэл хийлээ. 

С.Эрдэнэ даргатай АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр:

-Үндсэн хуулийг дээдлэх гэдэг бол зөвхөн Төрийн ордонд залах биш. Ерөнхийлөгч болоод тангараг өргөдөг зүйл биш. Ардчилсан Үндсэн хуультай байна гэдэг бол УИХ-ын гишүүн болоод тангараг өргөхдөө ширээн дээр тавьдаг хэрэгсэл биш. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнууд алхам тутамдаа сахиж байдаг Монголын ард түмний оюуны өмч юм. Үндсэн хуулийг тогтоогч нь Монголын ард түмэн байдаг тухай тов тодорхой заасан байдаг. Харамсалтай нь Үндсэн хуулийг дээдлэх ёс алдагдаж байна. Хуулийг үгүйсгэх байдал газар авсан.  Нэг нам дангаараа ноёлсон үед Үндсэн хууль тунхаг болж үлддэг юм байна. Засгийн газрыг хянадаг УИХ гэдэг бол тунхаг болж үлддэг юм байна. Ерөнхийлөгч намаасаа түдгэлздэг Үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг гэх нэрийн доор намдаа шигдээстэй байдаг юм байна. Ардчилсан Үндсэн хуультай явна гэх юм бол парламентад суудалтай улстөрийн намуудын бодит хүчний харьцаан дээр оршин тогтнох юм байна. Үүний тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой. 

Өнөөдөр хэдхэн хүн амтай сум руу зам тавьдаг, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн нь тойрогтоо мөнгө хуваарилдаг жалга довны улстөрөөс Монгол Улс гарахгүй бол урагш алхахгүй. Дээр нь Монгол Улсын парламент бол давжаа парламент юм. 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталж байхад хүн амын тоо 2 сая орчим, сонгуулийн насны иргэн 1,3 сая байсан. Өнөөдөр Монгол Улсын иргэний тоо 3 сая гарч, сонгуулийн насны иргэний тоо 2,3 саяд хүрсэн. Парламентын гишүүний тоог хэн нэгэн хүн тэнгэр харж байгаад тавьдаггүй. 1992 онд бодож байсан аргачлалаар парламентын гишүүдийн тоог тогтоох юм бол өнөөдөр 102 орчим гишүүнтэй байх ёстой юм билээ. Дэлхий нийтийн жишгээр харах юм бол 130-140 орчим байх ёстой. 

Монгол Улс бол том хоёр хөршийн дунд хавчуулагдсан тул улсынхаа тусгаар тогтнолын баталгааг парламент гэж үзвэл давжаа биш чадвартай байх ёстой. УИХ-ын гишүүнийг дарга гэж төсөөлөөд байдаг. УИХ-ын гишүүн бол ард түмний илч, нийт иргэдийн ашиг сонирхлыг төлөөлдөг. Өнөөдөр дарга нарын тоог ярих гэж байгаа бол улсын үйлдвэрийн газруудыг цөөлж, яамдуудаа цөөлөх ёстой. Төр нь өөрөө аж ахуй нэгжтэйгээ уралдаад бизнес хийгээд байж таарахгүй. 

Энэ олон яамыг нэг байшинд оруулж болно. Асуудлыг ухаалгаар шийдэх маш олон боломж байгааг олж харах ёстой. Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж нэг үг хэлмээр байна. Та бол МАН-ын дарга биш шүү. Үндсэн хуульдаа үнэнч байж, ардчиллын үнэт зүйл, Монгол иргэний эрх чөлөөг хамгаалах тал дээр тууштай зогсох байх гэж найдаж байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.88) 2022 оны 01 сарын 14

Ч.Өнөрбаяр гэдэг этгээдээр Монгол улс заалгах болж байна уу бүү донгос . Өнөөгийн нөхцөлд УИХ гишүүдийг 200, болгосон ч адилхан, үүний цаана сонгуулийн хуульнд өөрчлөлт оруулж намд санал өгсөн хувиар давхар намын листээр ахиухан хүмүүсийг УИХ-д оруулж суулгах гэсэн намуудын сонирхол харагдаад байна. Тэрний оронд Үндсэн хуульнд өөрчлөлт оруулж худалдагдах аргаггүй дээд доод Хоёр танхимтай Парламентын талаар ярь

0  |  0
Үнэн(66.181.182.243) 2022 оны 01 сарын 14

Тэгээд 1000 гишүүнтэй болсон ч Орос Хятадуудад дарамтлуулсан хэвээр л байна ш дээ. Олон боллоо гээд Оросын 150 сая, Хятадын 1.5 тэрбум хүнээс илүү гарахгүйгээс хойш. Тэгээд ч хууль муу гарч байгшаа нь гишүүдийн тооноос биш Монгол улсын хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх эрх мэдэл бүгд авилгалд идэгдсэнээс болж байгаа юм. 76 авилгалчийг арай гэж тэжээж байхад 100 авилгалч болбол ард иргэд нь өлбөрч үхэх байлгүй.

0  |  0
Иргэн(124.158.66.114) 2022 оны 01 сарын 13

Муу нохойн гөлөг үхэж далд ор. Элбэгдоржийн суганы үс

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 01 сарын 13

Lalar mini bagal hutsaarai.Ta muusain uudiig zvgeer vrchvvleed bna gej bodoo uy.Harinch ta nariig bvgediig chini udamaar chini yalah tsag irnee .Huhuu shig galzuurchil bai.Muu hvn vheheeree busadiig ududg gesen.Bvr udamshaad bvygediin etsen haan boljee .lalar mini tvvhee sain unsh bid neg hudulvul.Jamuh shig Chinges shig shiitegendee ta muusain urvagchid tonuulchid.Altan zagasnii emeged mini sain sana.Tsusaaraa uilsanch.Mongolchuud urshuudgvi uym shvv.

0  |  0
Иргэн(188.32.188.182) 2022 оны 01 сарын 14

Зуун ямаанд 60 ухна яршиг цаашаа

1  |  0
zochin(59.153.115.156) 2022 оны 01 сарын 13

76 ard tumnii amidrald heregtei ymar huuli batlaad ard tumnii amidral saijirsan ni haa baina iun 130 soliorood baigaarai

0  |  0
Зочин(103.57.95.233) 2022 оны 01 сарын 13

Тоог нь нэмчихвэл өөрийгөө оруулчихна гэж бодоо юм болов уу даа . Зуун ямаанд жаран ухна, зургаан ямааанд гурван ухна гэдэг дээ. Төрийн санг аль хэдийнээ хоосолчихсон, дээр нь нэмээд өч төчнөөн шуналын хүүдийг нэмчихбэл юу болох вэ? 3 сая хүнтэй Монголд ИХ гээч нь 76 хүнтэй байхад 30 сая хүнтэй улсын ийм байгууллага хэдэн хүнтэй байгааг, 1000 хүнд ногдох нь ямар байгааг харьцуулаад харчихвал хүмүүсийн ”эргүү” нь засрахгүй л байх даа.

0  |  0
kkk(103.57.94.89) 2022 оны 01 сарын 13

tegeel saihan hugjij ugnushuude

0  |  0
Иргэн(103.10.21.236) 2022 оны 01 сарын 13

130 140 луйварчинг ард түмэн тэжээж дийлэхгүй новшоо 76 хулгайчийг яая гэж байхад

0  |  0
z(64.119.27.4) 2022 оны 01 сарын 13

Hogiin hoshnog

0  |  0
зочин(66.181.189.104) 2022 оны 01 сарын 13

10н сая хүнтэй болчуул 350н гишүүнтэй болохуу тээ хуцдаг халтар минь.

0  |  0
иргэн(64.119.21.230) 2022 оны 01 сарын 13

аймгийн 21 нийслэлийн 21 л болгомоор байна зардлаа хэмнээд хүүхдүүддээ хөгшчүүлдээ өье!\n

0  |  0
1(59.153.112.77) 2022 оны 01 сарын 13

Орос хятадын дарамтанд хэдэн хүн нь бөлдөгдүүлээд байх айдасгүй зоригтой хөдлөхөд олуулаа байх нь зөв

0  |  0
Зөв(59.153.112.77) 2022 оны 01 сарын 13

Сонгодог парламэнт хөгжинө өнөөдөртэй хэдэн гахай нэмж байгаа мэт харагдавч алсдаа монгол улсад маш хэрэгтэй

0  |  0
Дэмжээчээ(59.153.112.77) 2022 оны 01 сарын 13

Орос хятадын шахалтыг эсэргүүцэхэд цөөхүүлээ бол янз бүрийн дарамтанд орж эх орныхоо эсрэг ажилна. Олуулаа бол бүгд худалдагдахгүй зөв шийдвэр гаргана

0  |  0
Зөв(59.153.112.77) 2022 оны 01 сарын 13

зөвшдээ хүмүүсээ одоо хууль баталж байгаа хүмүүс ирц хүрэхгүй 10. 20 хүн л маш чанаргүй хууль гаргаж байна Олуулаа хэллцвэл сайнсан

0  |  0
ub irged(66.181.160.60) 2022 оны 01 сарын 13

ENE ERGUU HUTSALGUI ZAIL ILGIG TOLGOIT

0  |  0
зочин(64.119.29.144) 2022 оны 01 сарын 13

76 гишүүн нь юм хийхгүй байх чинь юун 130-140 вэ. Өөрөө сонирхолтой байгаа юм биш үү

0  |  0
Irgen(72.203.86.54) 2022 оны 01 сарын 13

Ih hural olon bolbol shunaltnuud l dyyrch uls oron maani byr doloon dordoh bailgyi dee.odoo baigaa hediigee cuuluh heregtei

0  |  0
Болдоо(64.119.18.131) 2022 оны 01 сарын 14

Энэ хүүхэд гишүүдийн тоог ихэсгэвэл өөрөө гишүүн болох магадлал өндөр болно гэж тооцсон бололтой.Эр хүнийх хувьд бол санадаг л санаа.Харин улс орон, ард түмний эрх ашигт хэзээ ч нийцэхгүй мөрөөдөл байна.Хүүхэд ийм дээрээ хөөрхөн гэж 1 үг байдаг даа.

1  |  0
Bi Mongol(59.153.114.43) 2022 оны 01 сарын 13

Zailaarai shaamiisan golog min chi bas gishuun boloh sanaatai yu sanasnii chin garz ih sanasan gazar 9 songuuli hooson hotsornoo chi

1  |  0
zzzzz(64.119.21.201) 2022 оны 01 сарын 13

100 yamaand 60 ukhnaar yakh ni we

1  |  0
zzzzz(64.119.21.201) 2022 оны 01 сарын 13

100 yamaand 60 ukhnaar yakh ni we

1  |  0
zzzzz(64.119.21.201) 2022 оны 01 сарын 13

100 yamaand 60 ukhnaar yakh ni we

1  |  0
Top