Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ой өнөөдөр /2022.01.13/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан Төрийн ордонд яг одоо улс төрийн нам, эвслүүдийн дарга, төлөөлөл нар уулзацгааж байна.
Энэ үеэр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх "Холимог намын тогтолцоотой болох асуудлыг манай нам дэмждэг. Тэгэхгүй бол Монголд жалга довны үзэл газар авсан. Давхар дээлийн асуудал байна. Төрд гарсан хүмүүс тоглож байна даа. Нэг давхар дээл, давхар дээлгүй гээд л. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал байна, дэмжихгүй. Ерөнхийлөгч гэдэг хүнийг парламентаас сонгох юм бол олонх болсон намаас л нэг хүн гарна шүү дээ. Тэд өөрсдийн хулгайг хамгаалахын тулд өөрийнхөө хүнийг л Ерөнхийлөгчөөр томилно шүү дээ. Одоогийн Үндсэн хуульд УИХ-ыг тараах хөгийн заалт байгаа шүү. Үүнийг өөрчлөх хэрэгтэй, ийм зүйл байж болохгүй. Тэнд очиж суучихаад хэн тарах юм, тарахгүй шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 4 )
MONGOLCHUUDAA BID UDAM DAMCHISAN HAANT ULS BOLIO.ILDEV OLON NOVOSH HAAN BOLOOD HETSVV BNA.
MONGOLCHUUDAA BID UDAM DAMCHISAN HAANT ULS BOLIO.ILDEV OLON NOVOSH HAAN BOLOOD HETSVV BNA.
Erunhiilugchiig ARD TVMNEEES SONGODOG BOLIO.BAS HAR HAIRTSAGIIG BVH SONGUULAAS AVCH HAYA.
БҮХ НАМ ТАРЖ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО