Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийг эрх барьж байгаа нам өөрчилдөг зүйл биш

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ой өнөөдөр /2022.01.13/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан Төрийн ордонд улс төрийн нам, эвслүүд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуулийг эрх барьж байгаа нам нь өөрчилчихдөг зүйл биш юм аа. Нөгөө талаараа Үндсэн хуулийн өөрчлөлтөд ард иргэдийн оролцоог бий болгох шаардлагатай байдаг. Бид 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт бараг хоёр жил явж байж баталсан. Хэлэлцэж эхлээд нэг жилээ оруулах юм бол гурван жил болж байгаа юм. Өнөөдрийн яригдаж байгаа асуудлын хувьд МАН хамтарч ажиллахад бэлэн байна, дэмжиж байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top