Ж.Мөнхбат: Улс төрийн намуудын хөгжил зогсчихсон байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ой өнөөдөр /2022.01.13/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан Төрийн ордонд улс төрийн нам, эвслүүд зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Үндсэн хуулийн асуудал бол улс төрийн зөвшилцөл байдаг. Өнгөрсөн 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Тэр үед улс төрийн нөхцөл байдлаас болж сонгодог парламентыг төгөлдөржүүлэх, төлөвшүүлэх алхмыг бүрэн гүйцэт хийж чадаагүй. Гэхдээ нэлээн том дорвитой алхмыг хийсэн гэж би хувьдаа үздэг. Өнөөдрийн ярилцаж байгаа гурав, дөрвөн сэдэв байна. Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх, УИХ-ыг тараах асуудал байна. Мөн давхар дээл гэж яриад байна. Би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа 2014 онд давхар дээлээр жагсаал хийж байсан. Баахан дээл өмсгөж, тайлуулж байсан. Парламент нь Засгийн газартаа барьцаалагдаж байгаа болохоор л дээлтэй, дээлгүй гэдэг асуудал хөндөгддөг. Дээр нь улс төрийн намуудын хөгжлийн асуудал зогссон. Үүнийг засах ёстой. Сонгуулийн нээлттэй тогтолцоог бий болгох нь зөв гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.141.150) 2022 оны 01 сарын 14

МӨНХБАТ 2015 ОНД 17 БООДОЛ НЭГТИЙН ДЭВСГЭРТ БАРИАД ШҮҮМЖЛЭЭД ЗОГСОЖ БАЙСАН.ОДОО 28 БООДОЛ НЭГТИЙН ДЭВСГЭРТ БЭЛДЭЖ БАЙГААРАЙ ДАА.ДЭЭЛ ДАВХАРЛААД ӨМСӨӨД ШҮҮМЖЛЭЭД БАЙСАН.ОДОО ӨӨРӨӨ ДАВХАР ДЭЭЛЭЭ ХҮСЭМЖЛЭХ БОЛОВ.УЛС ТӨРӨӨ ГЭЖ ИЙМ БАЛИАР ЗҮЙЛ БАЙХ ГЭЖ.

0  |  0
Түвдэн(202.9.40.27) 2022 оны 01 сарын 13

Одоо бүгдийг нь устгах хэрэгтэй\n

0  |  0
Зочин(103.57.95.233) 2022 оны 01 сарын 13

Нам гээд байгаа чинь үнэндээ бүлэглэл шүү дээ. ”Үгийн гарал, утга нь ”нам нийлж сэм хуйвалдах” бөгөөд энэ нь ч МАХны түүхэнд бичигдсэн. Бүлэглэлийн хөгжил юуг хэлдэг хэрэг вэ?

0  |  0
Top