Н.Алтанхуяг: МҮОНРТ эрх баригч намыг магтан дуулдаг, бусармаг газар боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

УИХ-ын өнөөдрийн /2022.01.14/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргалаа.

Тэрбээр "Бидний өнөөдрийн хэлэлцэх асуудал дотор МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудал багтсан байна. Хуулийг нь сайн уншлаа. Хүн томилох, чөлөөлөх яах вэ. Ер нь, энэ газар үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Нэг л бусармаг газар болчихоод байна. Энэ телевиз олон нийтэд үйлчилдэг, тэдний эрх ашгийг дээдэлдэг байх ёстой. Хараат бус байх ёстой. Иргэний эрхийг хүндэтгэх ёстой. Энэ бүр байхгүй болсон. Эрх баригч намыг магтан дуулдаг телевиз боллоо. Үндэснийхээ ганц телевизээ ярих цаг нь болсон, авч ирж ярьцгаая. Ийм саналыг гаргаж байна. Үүнийг хэлэлцэх асуудалд оруулж өгөөд сонсох хэрэгтэй байна" гэсэн юм. 

Үүнд, УИХ-ын гишүүн Н.Энхболд "Н.Алтанхуяг гишүүний саналтай санал нэг байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар яг энэ асуудлыг хөндсөн. Үндэсний зөвлөлтэй нь холбоотой шүүмжлэл их гарсан. Ирэх долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор тайланг нь сонсоно" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.57.95.75) 2022 оны 01 сарын 16

Сар болгон мөнгө луйвардаж бгаа цахилгааны мөнгөн дээр мөнгө авдагыг нь болиулмаар бн хэцүү юм талхны мөнгөө яая гэж байхад

0  |  0
Зочин (103.57.95.75) 2022 оны 01 сарын 16

Зүгээрл үзэх юмгүй ард түмэнээс мөнгө авдаг балай тв

0  |  0
Зочин(85.218.48.83) 2022 оны 01 сарын 16

Iim balai hun muulahiig ulstur gej oilgidog t1 ubgud turuus zailaasai. 30 jil chi ene Ytaag arilgaj bhgyu yu huij bsan um be! Chinii vayajij hagarhaa shahsan chin l unen

1  |  0
Од(66.181.161.85) 2022 оны 01 сарын 16

Алтанхуяг аа Бага л тэнэгтээрэй Бид аль ч намын талд биш

1  |  0
Үнэн шдээ(103.29.144.172) 2022 оны 01 сарын 16

Үнэн шдээ... МОнголын тв биш МАН-н тв болоод удаж байна. \nЯдаж байхад манынхан бүгд шахаагаа хийдэг газар болсон.\nҮнэнийг хэлэхлээр МАН-н мөнгөний троллууд үхлээ

1  |  2
zzzzz(103.26.195.169) 2022 оны 01 сарын 16

ene lalaryg erunkhii sayd baykhad bas magtan duuldag l baysan shuu dee , odoo l ewertey tuulay uzej gene

1  |  1
zzzzz(103.26.195.169) 2022 оны 01 сарын 16

ene lalaryg erunkhii sayd baykhad bas magtan duuldag l baysan shuu dee , odoo l ewertey tuulay uzej gene

1  |  1
Top