ЧУУЛГАН: АН-ын гишүүд ээ, та нарыг болохгүй бол нэг өрөөнд цоожилдог юм уу

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

УИХ-ын өнөөдрийн /2022.01.14/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд хандаж үг хэллээ. 

Тэрбээр "УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд анхааруулж байна. Төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын хэрүүл маргаанаа нам дотроо шийд. Албан тушаалын тэмцлээрээ битгий УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулаад бай. Сүүлийн үед АН, АН-ын бүлэг, нэр бүхий гишүүд хоорондоо зөрчилтэй, нэг нэгнээ үгүйсгэсэн байдалтай бичиг ихээр ирүүлж байна. УИХ-ын даргын хувьд АН-ын дотоод асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах боломжгүй, тийм хуулийн заалт ч байхгүй. Та нар цөөнх, цөөнх дотроо цөөнхийг ч хүндэтгэх ёстой. Энэ бол ардчилалын үндсэн зарчим гэдгийг санаж, дотооддоо асуудлаа шийдээч ээ. Та нарыг цөөнх шиг байлгахын тулд чадахаараа л дэмжиж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Болохгүй бол нэг өрөөнд оруулаад цоожилдог юм уу, яадаг юм" хэмээн анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top