УИХ-ын өнөөдрийн /2022.01.14/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Тогтоолын төслийг дэмжиж байна. Монголд цус ойртолтын асуудал байгаа. Аюултай түвшинд очсон хэдэн сум байна вэ. Нийт Монгол хүнийхээ удмын санг цэвэр ариун байлгая гэж байгаа л бол захиргааны арга хэмжээ авах ёстой гэж боддог" гэв.
Үүнд, Ажлын хэсгээс "Монголын хүн ам дахь цус ойртолтын түвшнийг тооцоолж гаргасан. Өнөөдөр 21 аймаг ялгаагүй түвшинд хүрсэн. Тэр нь өндөр, энэ нь бага гэж зарлаад байдаггүй юм аа" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Хүн ам зүйн бодлого социалист төрийн үед ямар байсныг санацгаая, ямар мэргэжлээр хэдэн хүн сургах вэ, төгсөөд хаана хувиарлах вэ, ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хэрхэн хангах гээд бүгдийг төр тооцоолж чаддаг байжээ. Сургууль төгссөн залуучууд төрсөн нутагтаа биш эх орны хэрэгцээтэй газарт очиж ажилладаг, гэр бүл хань ижлээ өөр нутгаас сонгох том боломж байжээ. Одоо болохоор хэрэгцээнээс хэт давсан олон их дээд сургуульд залуучууд сурч, төгсөөд ажлын байр тодорхойгүй учраас зах зээлээ бараадаж хот сууринд төвлөрч, орон нутагт байгаа нь тэндээсээ хань ижлээ сонгож байна. \n
Байна. Хамгийн цэвэр цустай газар Увс. Увсаас бусад нь хужаагийн эрлийз ихтэй гэж оркууд орилолдоод байх юм. Үнэн үү.