ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 15

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ЗУРГААН ЦАГААН  МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.01.15 Бямба гараг
  • Билгийн тооллын: 13
  • Үс засуулвал: Жаргал ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.37-17.26
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Ус

Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top