Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээг нэмж өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрынхаа сайд, Засаг дарга нарыг шууд чөлөөлөх, томилох эрхтэй болсон.
Хэрэв уншигчид санаж байгаа бол яг хоёр сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шаардлагатай бол сайд нараа ч чөлөөлнө" хэмээн ярьж байлаа.
Тэрбээр "Ирэх оны нэгдүгээр сараас эхэлж хуулийн дагуу Ерөнхий сайд, Засаг дарга нарт шууд хариуцлага тооцдог эрх зүйн орчин нээгдэнэ. Миний хувьд хариуцлага тооцож ажиллана шүү. Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай явдаг хүн шүү. Үг хэлээд мартчихдаггүй. Миний өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлж чадахгүй бол Засгийн газрын сайд нараа ч өөрчилнө гэж бодож байна. Эрх барьж байгаа намын даргын хувьд УИХ дээр ч асуудлыг ярина. Ажлаа хийж чадахгүй, авлигын хэрэгт холбогдсон бол хатуу арга хэмжээ авч ажиллах болно” гэж ярьсан байдаг.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ эзэн болж, хариуцлага алдсан сайд, дарга нарт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлж эхэллээ.
Тэрбээр өнөөдөр /2022.01.17/ Засгийн газраа ээлжит бусаар хуралдуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүнтэй хамт тус яамны дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх нэр бүхий сайд, дарга нарыг ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан гэж үзэж байгаа аж. Ингэж үзэх болсон нь нийслэл хотын утаа, агаарын бохирдол болон түүнтэй холбоотой сайд, дарга нарын хэлсэн үг, олон нийтийн шүүмжлэл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлага алдсан сайд, дарга нартаа хариуцлага тооцож эхэлж байна. Нөгөө талаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас явсан эхний сайд нь Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг толгойлж байсан Н.Уртнасан боллоо. Түүгээр ч зогсохгүй, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хотын дарга Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна.
Сэтгэгдэл ( 7 )
Бүрэн тэтгэвгийн доод хэмжээ 350 мянга нэмэрэй. юумны үнэ дийлдэхээ байлаа.
ТЭТГЭВЭР НЭМЭЭЧЭЭ ЮМНЫ ҮНЭ ТАЛИЙЖ ӨГЛӨӨ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭ 350000 ТӨГРӨГ ХЭВЭЭРЭЭ ХӨГШЧҮҮД ЦАГААН САРАА ХИЙХ ГЭЭД БӨӨН УЙЛААН МАЙЛААН БОЛЖ БАЙНАДАА
баян-өлгийн засаг даргыг огцруулж Монгол хүнээр тавь
Сайдад дуртайгаар нь
зөв шүү оюунэрдэнэ ээ. чадваргүй хүмүүсийг чөлөөл, хариуцлага тооц
ОГЦОР өөрөө огцор
⁸ ОДОО Халтар Тавинбэх нарыг