БОАЖ-ын сайдад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн нэр яригдаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо /2022.01.17/ цахимаар хуралдаж байна. Хурлаар Байгаль орчин, аялал жуулчлалын дараагийн сайдаар хэнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаа Б.Бат-Эрдэнийг томилохоор ярилцаж байгаа аж. Учир нь, өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хариуцлага алдсан гэх үндэслэлээр БОАЖ-ын сайд Н.Уртнасан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top