О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын даргыг ҮХЦ-д өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар өнөөдөр /2022.01.18/ мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байгаагаа мэдэгдэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Үйл аижллагаагаа нэгтгэн зохицуулж байж бүлгийн үйл ажиллагаа амжилттай явагдах ёстой. Энэ чиглэлд АН-ын бүлгийн дарга, дотоод зохион байгуулалт дээр асуудал гараад энэ асуудлаа УИХ-ын дарга, холбогдох албан тушаалтнуудад тавьсаар ирсэн. Намрын чуулган өнөөдөр хааж байна. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг шаардсан. Заавал УИХ-ын даргыг ҮХЦ-д өгөөд яах вэ, ойлголцоод шийдчихье гэж хүлээсэн. Тиймээс дахин, дахин шаардсан. Бид одооноос Г.Занданшатар даргыг Цэцэд өгөх гэж байна. Нэгдүгээрт Г.Занданшатар хуулиа биелүүлэх ёстой. Хоёрдугаарт, Г.Занданшатар даргыг Ардчиллыг тээгч, хамгаалагч түшээ гэж хүндэтгэдэг. Г.Занданшатар эс үйлдлээрээ парламентыг, сөрөг хүчнээ бэхчүүлэхэд хойш сууж буйд харамсаж байна. Хамгийн гол зүйл нь парламентын ардчилал. Хоёр намын бүлэг нэгнээ чадавхгүйжүүлж байгаа нь жижигхэн эрх ашиг. Тиймээс бид Г.Занданшатар даргын асуудлаар цэцэд хандаж байна” гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хорол(192.82.90.254) 2022 оны 01 сарын 18

солиотой баяд юмаа.хэлээд хэлээд хэдэн чинээ мах олж идээрэй.

0  |  0
Top