Б.Батцэцэг сайдын тогтоосон сайн жишиг

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Урлагт арын хаалга байдаггүй гэдэг шиг төрийн алба бүхэлдээ тийм байх учиртай. Шатлан дэвшиж, хөгжиж урагшлах ёстой гэсэн зарчим л даа. Харамсалтай нь, заримдаа энэ зарчмын утга алдагдаж, тооноор орж ирээд хойморт суучихдаг тохиолдол гарсаар байна. Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн сүүлийн үед хийж байгаа томилгооноос харахад, төрийн албан дахь мерит зарчмыг ягштал баримталж байгаа нь мэдрэгдэх боллоо. Тэр өчигдөр УИХ-ын намрын чуулганы хаалттай зэрэгцэн гурван ч улсад Элчин сайд томилуулах саналаа парламентаар хэлэлцүүлж, дэмжүүллээ.

БНСУ-д Э.Сарантогос, Швейцарь улсад Д.Гэрэлмаа гэсэн хоёр бүсгүйг илгээхээр болсон бол Кувейт руу Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан П.Сэргэлэн томилогдох болов. Эндээс л Элчин сайд нарын томилгоо шахааны улстөрчдөөр дүүрдэг байсан цаг алсарч буйг харж болж байна.

Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил газрын захирал хүртэл ажилласан Э.Сарантогос, Д.Гэрэлмаа нарын томилгоо бол төрийн албан дахь шатлан дэвших зарчмын том жишээ, сайн жишиг болж үлдлээ. Зориуд энэ хоёр эмэгтэйг онцолж буй нь Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд ингэж олон эмэгтэй Элчин сайд ажиллаж байсан удаагүй юм. Өдгөө Гадаад харилцааны сайд эмэгтэй, мөн 32 Элчин сайдаас анх удаа зургаа нь эмэгтэй хүн ажиллахаар боллоо. Энэ бол эмэгтэйчүүдийн манлайллын төлөө Б.Батцэцэг сайдын хэрэгжүүлж чадсан том алхам.

Элчин сайд бол хоёр улсыг холбох гүүр. Тэнд мэргэжлийн дипломатууд байх нь улстөрчид “өнжих”-өөс хавьгүй үр дүнтэй. Үүнийг ч Б.Батцэцэг сайд гол бодлогоо болгон ажиллаж байна. Өмнө нь хэзээ ч ийм түвшинд хийгдэж байгаагүй Элчин сайд нарыг хариуцлагажуулах ажлыг ч тэр эхлүүлсэн. Хариуцлага, сахилга бат, ур чадварыг нэмэгдүүлэх реформын эхлэл нь гадаад харилцаа “гацаагүй” урагшлах ёстой гэсэн зарчим. Тиймээс ч өмнөх Ерөнхийлөгчийн үед “царцаагдаад” байсан Элчин сайд нарын томилгоог шуурхайлан 23 Элчин сайдыг яаралтай томилуулахаас тэр ажлаа эхэлсэн байдаг. Энэ завсраа хариуцлага алдсан Элчин сайд нарыг ч эгүүлэн татаж, төр ажлын хариуцлага алдвал ажлаа авч болдгийг үзүүлсэн байдаг. Ганцхан жишээ дурдахад, Монгол айл бүрийн хувь заяатай шууд холбогддог орон бол Солонгос. Монголчууд ч хамгийн олноороо оршин сууж, хамгийн ихээр зорчдог. Тэр утгаараа энэ улсад монгол хүний эрх ашигтай холбоотой олон асуудал хөндөгддөг. Хамгийн сүүлд 13 настай монгол охиныг дээд ангийнх нь дөрвөн солонгос охин бүлэглэн зодсон хэргээс улбаалан БНСУ-д суух Элчин сайдад хариуцлага тооцож эгүүлэн татсан юм.

Энэ мэтийг дурдвал Б.Батцэцэг сайд гадаад харилцааны салбарт яах аргагүй сайн жишиг тогтоож байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.123) 2022 оны 01 сарын 19

Нүдээ олсон, туршлагатай зөв хүмүүсээ томилжээ. Ажилд нь амжилт хүсье.

0  |  0
Зочин(66.181.166.134) 2022 оны 01 сарын 19

Танай сайт Батцэцэгтэй хаалтын гэрээ байгуулсан уу, эсвэл хахууль өгч Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч болсон Мандахбаяр гэгч улстөрдийн мөнгийг угаагч мөнгө авсан уу????

1  |  0
Долдой(103.229.121.99) 2022 оны 01 сарын 20

Кувейтэд янцгаадаг амьтан явуулдаг нь сайн жишиг үү? Хэл усгүй мал шүү. Тэмээ явуулсан бол бараг дээр байсан юм, үхэр ээ!

2  |  0
zzzzz(103.26.195.169) 2022 оны 01 сарын 19

sayn ch sayd , saykhan ch busguy , mongolyn neriin khuudas bolj baygaa busguy , eldew yum bichij baygaa orkuudyn ikhenkh ni emegteychuud , ataarkhuu gej yanaa ,

1  |  0
zzzzz(103.26.195.169) 2022 оны 01 сарын 19

sayn ch sayd , saykhan ch busguy , ene eldew yum bichdeguud chini ikhenkh ni emegteychuud , ataarkhuu gej yanaa

0  |  0
ХА ХА ХА(64.119.25.232) 2022 оны 01 сарын 19

Энэ тэвэг толгойт Хятад хямдхан шаазан шиг авгай өөрөө зайл. Саяхан нэрийн хуудас хэвлэж зардаг байснаа мартаагүй биз ???

0  |  0
Ха(67.247.102.58) 2022 оны 01 сарын 22

Америк дахь Бадарчингаа хурдан тат. Америкийн тал олигтой хүлээж авахгүй ажил нь урагшлахгүй анхиагүй нөхөр байна. Тэнд сэргэлэн хөдөлгөөнтэйгөөс гадна нэр хүндтэй хүн байх ёстой. Лу.Болд гэж эрүү нь салгалсан өвчтэй өвгөнөө бас авч ир. Яармагийн Кекшүд зарсан газрынхаа төлөө, төрөөс баяжиж тэрбумтан болсон төлөөсөө тэр салга төлөх ёстой.

5  |  2
Top