АН-аас өнөөдөр /2022.01.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "АН-ын зүгээс Ажлын хэсэг байгуулсан. АН-ын нэр угшилтай, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс гэмт хэрэгт холбогдсон байвал өмөөрөхгүй, харин ч шалгуулна. Хонгил гэж нэрлэдэг. Үзэл санааны хоригдол болгодог, үзэл санаа нь эрх баригчдад таалагддаггүй хүмүүсийг хавчин гадуурхах, айлган сүрдүүлэх, гэмт хэрэгтэн мэт ойлголт өгдөг, шууд ял өгдөг асуудал байсаар байна. Эхэндээ Э.Бат-Үүл даргын асуудалд бид тайван хандаж байсан. Манай АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаар дамжуулж Улсын Ерөнхий шүүгч, прокурорт албан тоот хүргүүлсэн. Анхан шатны шүүхийн тогтоол одоо хүртэл ирээгүй байна. Тогтоол яаж гарахаас их зүйл шалтгаална. Өнөөдрийг хүртэл урьдчилан хориход хорьж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Шүүхэд хөндлөнгөөс оролцохоо боль. Чам шиг архи уугаад Хурц, Шийлэгдамбатай яриад тохирдог, мөнгө өгч авдаг юм биш. Их хуцаад байвал Бат-Үүлтэй хамт суулгах болно шүү. Гэмт хэргийн хамжигч гэдэг зүйлээр Чулуудай та хоёр хам хэрэгт унах вий.