ДОРНЫН ЗУРХАЙ: Морь жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН  ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.01.21 Баасан гараг
  • Билгийн тооллын: 19
  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 08.32-17.35
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top