Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ”ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГазарт ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахалын нөхцөл байдлаас шалтгаалж Эрдэнэт үйлдвэр уулын баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бүрэн зогссоны улмаас өнөөдрийн байдлаар 237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал төмөр замын өртөөн дээр мөн 90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдан нийт дүнгээр 200 сая орчим долларын бараа, бүтээгдэхүүн хадгалагдсан байдалтай байна.

Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг цаг алдалгүй шийдвэрлэх, цаашид энэхүү тээвэр, ложистикийн асуудлыг цогцоор нь үе шаттай хэрхэн зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн экспортын урсгалыг тасралтгүй, шуурхай явуулах асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан баг газар дээр нь ажиллаж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хуримтлагдсан зэсийн баяжмалыг богино хугацаанд оновчтой хувилбараар хэрхэн тээвэрлэх асуудлаар Эрдэнэт үйлдвэрийн саналыг сонсож, бодит байдалтай танилцаж, зохих үүрэг, чиглэл өгч, хамгийн боломжтой хувилбарыг хэрэгжүүлэх чиглэлээр бусад холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авахаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гүзээ(139.5.218.250) 2022 оны 01 сарын 21

Энэ гүзээ юуга шийдэх вэ. Манай Эрдэнэтчүүд чадна

0  |  0
Top