УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2021 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг өнөөдөр /2022.01.24/ танилцуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Худал мэдээлэл түгээх гэдэг зүйл ангийг буцаагаад гүтгэх болгох хуулийн төслийг оруулж ирсэн. Учир нь, худал мэдээлэл нь дотроо хоёроос гурван үзэл санааг агуулж байдаг. Нэгт, бодит байдлаас бүх зүйл худал. Тэр мэдээллийг санаатай, санаагүй, эсвэл зохион байгуулалттай түгээж байгаа үйлдэл, хэлбэрүүдийг ялгаж авч үздэггүй. Гэтэл хүн санамсаргүйгээр тухайн хүний нэр төрд халдаж, сэдэл агуулахгүйгээр алдаа гаргаж болдог. Энэ бол алдаа. Хэвлэл мэдээлэл дээр үүнийг мэргэжлийн алдаа гэнэ, гаргаж болно. Тоо алдаж болно, үсэг алдаж болно. Үүнийх нь төлөө ял, шийтгэл оноогоод байж болохгүй. Харин гүтгэх гэдэг бол санаатайгаар хийдэг үйлдэл юм. Тиймээс худал мэдээллээс ялгаж, гүтгэх болгож байгаа иргэд, хэвлэл мэдээллийн мэргэжлийн алдаанд хариуцлага үүрүүлж болохгүй ээ л гэж байгаа юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Zoriud mergeliin aldaa gargah n ihdeed bna daa kk