БНСУ гадаад иргэдэд ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ АЯН зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

БНСУ вакцины III тунд хамрагдсан, хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян зарлалаа. 

2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл "Ковид-19" вакцины III тунд хамрагдаж, 2022 оны аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан тохиолдолд хууль бусаар оршин суусан хугацааны торгууль болон хилийн хориг арга хэмжээ авахаас чөлөөлөхөөр болжээ.

Тодруулбал,
 

  • 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дотоодод вакцины III тунд бүрэн хамрагдсан иргэд 2022 оны аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураараа нутаг буцах
     
  • 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл дотоодод вакцины II тунд бүрэн хамрагдсан иргэд 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сайн дураараа нутаг буцах боломжтой аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн нэгдсэн мэдээллийн төвийн 1345 тусгай дугаараас лавлана уу.


Эх сурвалж: Embassy of Mongolia in Seoul

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top