"Хөгжлийн банк"-наас зээл авсан бүх хүнийг АТГ-т шалгуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас аволигатай тэмцэхэд анхаарч байгаа. "Хөгжлийн банк" дээр явж байгаа өр, төлбөр болон зээл авсан хамаарал бүхий этгээдүүдийг бүгдийг нь АТГ-т өгөх шийдвэрийг гаргасан. Учир нь, бид нэг жилийн хугацаанд тэдэнд хүсэлт тавьсан. Одоо хуулийн байгуулагадаа учраа олох биз дээ гэх бодлого барьж ажиллаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tb(67.183.232.82) 2022 оны 01 сарын 29

shalguulah yu baihav mungiig n tuluul

0  |  0
ЗОЧИН(66.181.186.154) 2022 оны 01 сарын 28

АТГ-д ШАЛГУУЛАХ ЁСТОЙ. ХАМААРАЛ БУС ХҮМҮҮСЭЭР. ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГТ ОЧООД ЛУУ УНЖААД ЭХЭЛДЭГ. ШОРОН ОРОНД СУУСАН ХҮН НЭГЧ АЛГА. БОЛЖ ӨГВӨЛ ЛУЙВАР ХИЙ ГЭСЭН ЗАРЧИМ ЭНЭ НИЙГЭМД ЧИНЬ ҮЙЛЧИЛЖ БАЙНА. МАЛГАЙ ТАВИБАЛ МАНАЙХ ГЭДЭГ ШИГ. ЛУЙВАРДААД АВБАЛ МАНАЙХ БОЛЖЭЭ. ДУНД ЗУУНД Ч ИЙМ ЁС ЗҮЙГҮЙ ХУУЛЬГҮЙ БАЙГААГҮЙ БАЙДАГ ШҮҮ. АФРИКИЙН ОРОН ШИГ.

0  |  0
Онигоо(103.26.193.201) 2022 оны 01 сарын 28

Унгасан хойноо хавчив. хахаха

1  |  1
ЗЭЭЛИЙГ төлүүлэх ёст(192.82.67.221) 2022 оны 01 сарын 28

ЗЭЭЛИЙГ төлүүлэх арга хэмжээ авахгүй бол ихэнх хөрөнгөө нуусан байгаа даа. ЛУЙВАРЧДЫН бүх хөрөнгийг хурааж, нуусан хөрөнгийг нь ИЛрүүлэх арга хэмжээ явуулах ёстой. ИРГЭДЭЭСЭЭ асуу, нуусан хөрөнгө ИЛРЭНЭ.

4  |  0
Top