Д.Ганбат: Ванга шиг хэлье, ШАТАХУУНЫ ҮНЭ нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

УИХ-ын өнөөдрийн /2022.01.31/ ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Тэтгэвэр чинь инфляцитай л холбоотой шүү дээ. Бараг 40-50 хувь нь худалдан авах чадваргүй болчихсон байна. Цаашдаа төрийн албан хаагчдын цалингийн асуудал яригдана. Удахгүй шатахууны үнэ нэмэгдэнэ. Бараг Ванга шиг хэлье, хоёрдугаар сард нэмэгдэнэ. Ерөнхийлөгч гэдэг хүн байгаагүй бол цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэхгүй байсан байх нь. Харин ч бага нэмэгдэж байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.26.194.15) 2025 оны 03 сарын 13

ӨӨРТ ЧИНЬ ХЭЦҮҮ БОЛОХ НЬ ҮҮ? ҮНЭ ӨССӨН Ч ХАМААГҮЙ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨ ЯАЖ ИЙГЭЭД ЗОХИЦУУЛААД ЗАРЧИХДАА БАЙЛГҮЙ. НЭМЭЭГҮЙ БАЙХАД НЬ АРГАЛААД АМЬ ЗУУЖ БАЙСАН ЮМ. ХОЁР ӨНЖИЖ ИДЭЭД БОЛЖ БАЙСАН. БИДЭНД БЕНЗИН ОГТ ХАМААГҮЙ ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ БИШ. ГУРИЛ БАЙВАЛ БОЛЛОО. ӨЕГ.

3  |  0
Top