УИХ-ын өнөөдрийн /2022.01.31/ ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Хөгжлийн банктай холбоотой асуудлыг УИХ дээр ярьцгаая. Ийм зүйл байж болохгүй. Ерөөсөө Монголд хулгай хийдэг хэдхэн хүн л байна. Бүх юмны цаана байдаг. Хуулийн цоорхойг ашиглаж байна шүү дээ. Үнэхээр 1.6 их наяд төгрөгийн асуудал үүсчихсэн байна. Цаашид толгойг нь илээд байх юм уу, энэ хэвээрээ яваад байвал үүнээс илүү хохирол учруулна шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 1 )
ЗЭЭЛДЭГЧ НАР НЬ БОЛОН АР ТАЛ НЬ ИХ ХУРАЛД САНДАЙЛЧИХААД БАЙХАД ЮУ ХЭЛЭЛЦЭХ БИЛЭЭ ДЭЭ.АЙ ХӨӨРХИЙ.