С.Бямбацогт: Хөгжлийн банкнаас авсан "Вестерн Холд" ХХК-ийн зээлийн хугацаа хэтрээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 01

УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр /2022.02.01/ Хөгжлийн банкнаас зээл авсан гэх өөртэй нь холбоотой мэдээлэлд тайлбар өглөө. Учир нь, түүний хамаарал бүхий "Вестерн Холд" ХХК нь Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан ч төлөөгүй гэх асуудал хөндөгдөж байгаа юм.

Үүнд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хөгжлийн банкнаас "Вестерн Холд" ХХК-ийн авсан зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа. Мөн 2019 онд авсан, хугацаа хэтрээгүй зээл юм билээ. Гэтэл үүнийг надтай холбож, хууль бусаар авсан юм шиг, зээлээ төлөхгүй зугтаад байгаа мэт ярьж байна. Ийм зүйл байхгүй. Өнгөрсөн 2012 онд авсан зээлүүд төлөгдөөгүй явж байна. Нийт 66 төслөөс 50 орчим нь төлөөгүй, хугацаа хэтэрсэн гэх асуудал яригдаж байна. Хийж, бүтээж байгаа орлогыг нухчин дарж, гүжирдээд байвал үйлдвэрлэл явуулах хүн байхгүй. Томхон төслөө дэмжих ёстой. Харин авсан зээлээ төлөхгүй, хугацаа хэтэрчихсэн, зориулалтын бусаар ашиглаж байгаа нөхдөд хариуцлага тооцох ёстой" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top