Монголчууд сар шинийн баяраа тэмдэглэж, хаврын тэргүүн сарын шинийн долооны өдөр өнөөдөр тохиож байна. Айлчлан ирсэн "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийг угтан "Хамба номун хан", гавж Д.Чойжамц лам сүсэгтэн олондоо сургаалиа айлдсан юм. Тэрбээр “Бид мэдлэгийг олгож чадсан хэр нь ёс суртахууныг орхигдуулсан ажээ. Ёс суртахуун дутагдаж байгаагаас болж бүтэхгүй зүйлс гардаг. Далай багш ёс суртахуун, хүнлэг байдал, нигүүлсэл, өршөөл, хайр энэрлийг сургаж ирсэн. Энэ тухай хичээл олон оронд залуус хүүхдүүддээ зааж сургаж эхэллээ. Ёс суртахуунтай байхыг Монгол оронд гарцаагүй нэвтрүүлж багаас нь зааж сургах хэрэгтэй” гэж онцолсон юм.
-Айлчлан ирж буй бар жил зурхайн зурлагад ямар өнгөтөй бууж байна вэ?
-XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил гарч байна. Зурхайн ёгт нэрээс хамгийн сайхан ерөөл бэлгэтэй нэртэй, дөрвөн хүчтэний нэг жил гарч байгаа нь хүч лугаа төгөлдөр болох нигууртай. Дэлхий нийтээрээ ирээдүйгээ мэдэх гэж хүсэж сонирхож ирсэн.
Энэ бол оюун ухаант хүний мөнхийн эрэл хайгуул. Ялангуяа Азийн орнуудад эртнээсээ өөрийн ирээдүй болон улс орны ирээдүй ямар байх бол гэж шимтэн судалж иржээ.
Энэ жилийн зурлагаар улирлын эхэн үед бороо хур их, хүйтэн байна. Тиймээс хүйтэн сэрүүнээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Тариа ногоо ургах маягтай, сэрүүн мөндрөөс харгалзаж хамгаалах хэрэгтэй гэж буусан. Энэ жил өндөр настнуудад бэрх, залуучуудад сайн жил гарах зурлагатай байна. Ерөнхий нийтээрээ жаргалтай байна. Өөрсдөө хичээвэл ямар ч зурлагыг өөрчилж болно. Монголын төр засгийнхан анхааралтай байх хэрэгтэй. Төр засгийнхан ард түмэндээ зөөлөн, хүлээцтэй, хэл үгийг нь сонсож ажил, үйл болговол эв зохицлоо олно. Залуус, ард түмэн засаг төрийнхөө олон ажлыг үнэлж сурах хэрэгтэй. Бурууг шүүмжилж, болж байгааг нь сайшаах нь зүйтэй. Тиймээс бид хоорондоо эвтэй байхыг чухалчлах ёстой.
-Цар тахлын үед ард иргэд багагүй айдас түгшүүр, зовлон бэрхшээлийг тууллаа. Энэ бүхнийг хэрхэн амгалан тайван даван туулах, сэтгэлээ түвшитгөх тухайтад та ямар бодолтой явдаг вэ?
-Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж айлдсан байдаг. Өөрөө зүтгэл гаргавал сайн сайхныг дагуулна. Цар тахал бидэнд маш олон зүйлийг санууллаа. Нүүдэлчин амьдрал нь бие даах чадварыг суулгадаг. Суурин амьдралд нийгэмшээд бид аливаад дасан зохицох, бие даах чадваргүй болчихсон. Ковид-19 биднийг бие даах чадварт суралцуулж байна. Хүнд хэцүү үед гэртээ зүгээр суухгүй боловсролдоо анхаараад, аав ээждээ туслаад байж байхад бүх зүйл сайхан болно шүү дээ. Сургууль орохгүй байна гээд боловсролоо хаячихсан ч зүйл анзаарагдаж байна.
Бид мэдлэгийг олгож чадсан хэр нь ёс суртахууныг орхигдуулсан байжээ. Ёс суртахуун дутагдаж байгаагаас болж бүтэхгүй зүйлс гардаг. Далай багш ёс суртахуун, хүнлэг байдал, нигүүлсэл, өршөөл, хайр энэрлийг сургаж ирсэн. Энэ тухай хичээл олон оронд залуус хүүхдүүддээ зааж сургаж эхэллээ. Ёс суртахуунтай байхыг Монгол оронд гарцаагүй нэвтрүүлж багаас нь зааж сургах хэрэгтэй.
Нөгөө талаар цар тахал гэр бүлийн зохицол, бие биетэйгээ ойр байх тал дээр бидэнд сургууль болж өгчээ. Гэр бүлийн уур амьсгал ч халуун дулаан болж, хүмүүс өөрийгөө дотогшоо анирдаж, бясалгал хийхэд сургаж байна. Хамгийн олзуурхууштай нь эх орон гэдэг ямар үнэ цэнтэй гэдийг ухааруулж өгч байгаа юм. Яаж ч зүдэрч явсан алгаа тосоод авах эх оронтой байна гэдэг сайхан шүү дээ.
-Орчин үед буддын шашныг заавал гүн гүнзгий бишрэн сүсэглэхээс илүү номлоод буй үзэл суртлыг нь амьдралдаа ойрхон тусгаж авч хэрэгжүүлэх нь чухал юм шиг. Та энэ тал дээр залууст ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгнө үү?
-Монголчууд олон зуун жил буддист байсан. Шашин гэдэг бол тухайн ард түмний оюун сэтгэлгээнээс хамаарч хүмүүсийн сэтгэл зүрх, итгэл үнэмшилд нэвтэрч байдаг. 21 дүгээр зуунд орчин үеийн залуус боловсролоо төгс эзэмшсэн байхаас гадна буддын сургаалийг судалсан байх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн буддын шашинд ёс зүйг ашид эрхэмлэдэг. 10 хар нүгэл, 10 цагаан буян гэдэг зүйлийн утгыг нь олж амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай. Хүн төрөлхтөн оршин буй цагт буян, нүгэл хоёр хэзээ ч хуучрахгүй. Буян, нүгэл гэхээр залуус маань хуучирсан зүйл гэж ойлгоод байна.
Нүгэл гэдэг нь миний эрх чөлөөг өөрөөс минь булааж авч байдаг зүйлийг хэлдэг. Хулгай хийх, авлига хээл хахууль авах, гэр бүлээс гадуур явах зэрэг бусармаг хэрэг бүхэн таныг шорон оронд оруулж эрх чөлөөг чинь булааж авна шүү дээ. Хараах, зүхэх, дэмий сул яриа, ширүүн хатуу үг бүхэн хүнээрээ амьдрах замаас тань хазайлгаж байгаа гэсэн үг.
Хүнийг сайхан үгээр ерөөж, амар мэндийг нь мэдээд сайхан сэтгэлээр тосож авч байх нь сайн зам мөрийг тань нээнэ. Сэтгэлээрээ хүнд буруу, муу санах, хардах, шунах, хорлох хомхой сэтгэл зэрэг нь бие, хүнээр хэлээр үйлдэх нүглийг хийлгэдэг. Ертөнцийн зөв бодлыг өөр дээрээ мөнхөд оршоож байх хэрэгтэй. Зөв бодол дээр зөв үйлдэл ирдэг шүү дээ. Дээр үед муу муухай хэрэг, цөвүүн цаг гэж байсангүй. Хүмүүсийн ёс суртахуун алдагдсанаар цөвүүн цаг ирж, цаг бусын муу муухай үхэл, тахал дэгдэж байгаа юм шүү дээ. Тиймээс ёс суртахуунаа дээдэлж хүн хүнээ л хүндэтгэж, хайрлаж яваарай гэж захья даа.
-Монголчууд олон зууны туршид тэмдэглэн баярлаж ирсэн Цагаан сар, наадам зэрэг үндэсний баяруудтай. Цар тахлын улмаас хоёр ч жил өргөн тэмдэглэж чадаагүй. Энэ жил ард олон маань сайн сайхан цаг ирэхийг бэлгэдэн сэтгэл тэнүүн угтлаа. Та зон олондоо хандаж ерөөл юугаа айлдана уу?
-Монголчуудын олон зууны түүхтэйг гэрчилсэн сар шинийн баяр, Үндэсний баяр наадам өргөн дэлгэр болдог. Баяр наадмаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Чингис хаан шигээ цагаан дээл өмсөөд, цагаан эсгий дээр алхаад индэр дээр гараад үг хэлэхэд Монголын түүхийг 800 жилээр урагш татаж ухрааж харуулах шиг болдог. Түүхт баяраа бид хэзээд тэмдэглэж ирсэн. Энэ баяр наадмуудад монголын зан заншил, соёл, өв уламжлал нь хамт явж байдаг.
Монгол хүний дархлааг тээж яваа Цагаан сар, Баяр наадмыг бид таслалгүй авч явах, язгуур үзэл суртахууныг нь сэрээж, үр хүүхдэдээ өвлүүлж явах хэрэгтэй. Монгол хүн монгол дээлээ өмсөөд явах ямар ч сайхан зохидог юм. Манайхан баярхаж хий хоосон хийрхэхээсээ илүү утга учрыг нь ухаж учир начиртай тэмдэглэж сурах нь чухал юм. Даяарчлагдаж байгаа ертөнцөд дангааршиж үлдэхийн тулд Монголыг Монголоор нь оршин тогтноохын тулд үндэсний ёс уламжлалт баяраа ёс төртэй тэмдэглэж, үндэсний дээл хувцсаа ёс төртэй өмсөж байх хэрэгтэй.
Гарч буй хүчирхэг бар жилдээ хүчтэй, зоригтой, тэмүүлэлтэй урагшаа хөдөлмөрлөцгөөе. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе. Бие биенээ дэмжиж ажиллавал улс орон маань сэвхийгээд л өндийгөөд ирнэ шүү дээ. Хотол олноороо барцад зовлонгүй энх амгалан, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, сэтгэл санаа тайван жаргалтай, ажил хөдөлмөр нь өөдөө сайхан байхын ерөөлийг дэвшүүлье.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Huvalz mine chi es surthuuntai uu Ene lam nertei huvalznuudiig bugdiin buudah umsan Neg ch buyan hiihgui uursduu l targalaad Huvalznuud
Муу шар хувалз өөрөө эхлээд хүн бол
Шар бөөс бусад хар ногоон бөөсыг37 он болгоно
Yu yarina ve ta.sonsoh estoi medeh zuil ih bnaa.ta bolovsrolgui haranhui hun bh shig bnaa
ene zunug uvgun ulger yarsaar nas.g avah shiv dee guiee ene uvgunnii ug yariag.r bol Mgl ard tumen bugd az 60galtai amdrah bsan uhsen hudalch zunguud odoo hangaltai jil bolgon dongosdgoo iim hudalch uls.g davraggahgui hyamgadah heregtei