Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр (2022.02.10) болж, АН-ын Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлгүй өнгөрчээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр болон АН-ын Санхүү хариуцсан зөвлөх Ч.Отгочулуу нар мэдээлэл хийлээ.
Тэд "Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хуулийн байгууллагаар шалгуулж байсан хонгилын шүүгч нарыг ажилд нь томилсон. Уг үйлдлээс үүдэж АН хоёр хуваагдсан юм шиг харагдаж байгаа. 2020 оны долдугаар сард Ц.Туваан С.Эрдэнээс тамга авангуутаа өөрийгөө АН-ын дарга гээд бодчихсон. Ц.Тувааныг УДШ цахим мэдээллийн санд АН-ын дарга гэж УДШ-иийн шүүгч Х.Сонинбаяр бүртгэж авсан нь цаагуураа Х.Баттулгын үйлдэл юм.
УДШ-ийн шүүгч нар албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, АН-ыг даргагүй мэт харагдуулж байна. Энэ бол захиалгатай үйлдэл тул УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг шүүхийн сахилгын хороонд өгнө.
Өчигдөр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болсон. Энэ хурлаар ялгавартай хандлаа. МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг бүртгэлээ. Харин АН-ын Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэнгүй" гэв.
Сэтгэгдэл ( 4 )
АНусыхан та нар яаж ч бодсон МАН-тай барьцах ямарч боломж чадавхи байхгүй та нар жинхэнэ АРД-ЧИ-АЛ-АЛ болсон шүү дээ түүнийгээ мэддэггүй юмуу
Энэ хошногоны алчуур шиг юм чинь юу вэ? Хүн үү? амьтан уу?
АНус гэж луйварчдын бүлэглэл л байхаас тийм нам байхгүй шдээ
Дотороо учираа олоочээ гөлөгнүүдээ