Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр (2022.02.10) болж, АН-ын Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлгүй өнгөрчээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр болон АН-ын Санхүү хариуцсан зөвлөх Ч.Отгочулуу нар мэдээлэл хийлээ.
АН-ын Санхүү хариуцсан зөвлөх Ч.Отгочулууны байр суурийг хүргэе.
-Тэтгэвэр нэмсэн асуудлыг АН дэмжиж байгаа. Өнгөрсөн онд инфляц 15 хувиар нэмэгдсэн. тэтгэвэр 15 хувиар нэмэгдэж байгаа нь зөвхөн инфляцийг нөхөх хэмжээнд нэмэгдүүллээ. Цагаан сарын өмнө төсөв батлахдаа гишүүд инээлдээд, "Инфляц бол төсөвт ашигтай" гэж хэлсэн. Энэ үнэн, яагаад гэвэл инфляц далд татвар гэж явдаг. Барааны үнэ өсөхөд дагаад татвар нэмэгддэг. Энэ нь хөөсөрсөн худал төсвөө алдагдал багатай харуулахад чухал нөлөө үзүүлдэг юм. Ийм шалтгаанаар УИХ-ын гишүүд инээд алдаад, инфляц бол ашигтай гээд ярьж байгаа нь эвгүй харагдаж байсан. Инфляц бол урт хугацаанд ажилгүйдэл, ядуурал авчирдэг хор уршигтай.
Хөгжлийн банкийг байгуулахдаа эдийн засгийн хатингаршил арилгах зорилгоор байгуулсан. Сүүлийн 10 гаруй жилд улсын эдийн засаг 10 тэрбум ам.доллар дээр гацсан. Гэтэл Илон Маскийн нийт хөрөнгө 1 тэрбум ам.долларт хүрлээ. Хувь хүний бизнес 10 жилийн дотор 300 дахин өсөөд болж байна. Манайх ажилгүйдлээс үүдэж гадагшаа ажиллах хүчээ алдаж байгаа тул энэ үзэгдлийн эсрэг Хөгжлийн банкийг байгуулсан. Гэтэл одоо эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон болж хувираад байна. Хууль шүүхийн ажлыг хийлгэх хэрэгтэй. Зээлдэгчид бүгд муу хүн биш. Үүний цаана ажлын байр нэмээд, эдийн засгаа тэлээд явж байгаа зээлдэгч бий. Ам.долларын ханш нэмэгдэж байгаа нь зээлдэгчдийн буруу биш.
Улстөрчид өөрсдөө ам.долларын ханшийг унагааж байна. 2016 оны сонгуулийн дараа Сангийн сайд Б.Чойжилбүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар зориуд улстөржсөн мэдэгдэл хийж, ам.доларын ханшийг нэг өдрийн дотор 50-70 хувиар унагаж байсан. Ам.долларын ханш сулрахын цаана аж ахуй нэгжид асар их алдагдал ирж байгаа.
Хөгжлийн банкны асуудал бол цэвэр эрх баригч нарын дотоод зодоон. Үүндээ АН-ыг татаж оруулаад, наашаа шавар цацаад байх шаардлагагүй.
КОВИД-ын хуулийг цагаан сарын өмнө хулгайгаар сунгасан. Дэлхийн бүх улс орнууд хэвийн байдалдаа орсон. Гэтэл манайх улсын төсвийг хяналтгүй зохицуулж болох боломжийг энэ хуульд шингээгээд өгчихсөн. Энэ хууль анх батлагдахдаа түр хугацааны, ганц удаа сунгаж болно гэж батлагдаж байсан. Гэтэл үүнээс хойш хэд хэдэн удаа сунгасан. Хуулийн дагуу Засгийн газар сар бүр тайлангаа УИХ-д танилцуулах үүрэгтэй ч тэгэхгүй байгаа.
КОВИД-оор далимдуулж төсвийн хулгай гаарч байна. Дараагийн ЖДҮ, Хөгжлийн банкны зарим нэг хулгайн асуудал хэсэг хугацааны дараа КОВИД-ын төсөв дээр гарч ирнэ. Хөгжлийн банкны хуулийг 2017 онд өөрчилж хатуу хяналтыг нь авч хаясан. Ингэснээр Хөгжлийн банкны ТУЗ өөрсдөө бие дааж шийддэг болсон. 2017 оноос өмнө Засгийн газар, УИХ-ын тогтоолтой хатуу хяналттай байсан юм.
Сэтгэгдэл ( 8 )
Бөгсний нүх минь олон юм хуцаад бай.
Бүгд хулгайчын гар хөл, ард нь ямар нэг албан тушаалтан байж л байгаа. Жирийн компани энэ компаниас зээл авах ямар ч боломжгүй. Чи жаахан мэдэж яриарай.
2014-2015 онд ТУЗ-н гишүүн гээд Отгочулуу гэдэг нэр байна даа.
энэ нөхрийг хамт шалга.
Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүдын дунд Отгочулуу гэсэн нэр байсан. Энэ хүн мөн бол хамгаалах нь ойлгомжтой.
АН-нхаа нэр хүндийг хамгаалах гэж ийм ядруухан юм бичих ч гэж дээ Чи явж явж Эдийн засаг мэддэггүй хулхигөлөг байна шдээ Отгочулууг Бямбасүрэн гуай ”тархи нь тасарсан” хүүхэлдэй гэж нэг ярилцлагадаа хэлсэн байсан.Цаашдаа Батүүл Гарамгай нарынхаа авсан идсэнийг нам /АН/ төлнө гэжээ.Фртуна,Сономпил Алтанхуйк нар гээд бүгд холбоотой Шорондоо чи Отгочулуу сайн дураараа 461-дурьдчлаад очиж хэвт
ХҮҮГҮЙ БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛ, ЗАЛААТЫН 5 ЗУСЛАНГИЙН БАЙШИН ТАВЬСАН БАРЬЦАА ЧИНЬ ЮУ ЮМ БЭ? ХӨГЖЛИЙН БАНК ЧИЬ ТУСГААР МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙГУУЛАГДСАН ЮМ УУ ГЭЖ АРД ОЛОН ШОГШИРЧ БАЙНА ГЭЭД ХҮМҮҮС ШҮҮГИЖ БИЧЭЭД БАЙХАД ТА ТУТ.
Иймэрхүү сонин үзэгдлүүд түүхийн явцад цөөнгүй гарах юм. Энэ хүнийг би хувьдаа урвагч л гэж үзнэ.\n