"Гэм буруутай бол насан туршдаа намын дэмжлэг авахгүй"

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Хөгжлийн банкны асуудлаарх "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож байна. Тэрбээр хэвлэлд дараах байр суурийг илэрхийллээ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Албан тушаал эрх мэдлээ ашиглан залилсан, дээрэмдсэн, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улстөрийн хариуцлага тооцно. Улстөрийн хариуцлага гэдэг дээр намаас хөөгөөд болчих юм уу гэдэг асуултыг олон нийтийн зүгээс тавьж байгаа. Гол агуулга нь тэр этгээд ямар нэгэн байдлаар улстөрийн үйл ажиллагаанд оролцохгүй болгоно гэдэг нь тэр хүний олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх нөхцөл бүрддэг учраас өөрсдийн хэмжээнд улстөрийн хариуцлага тооцох юм. Цаашид улстөрийн намууд мөн адил энэ замаар улстөрийн намуудыг хариуцлагатай болгох төлөвшүүлэх цаашлаад улстөрч энэ соёлыг дагаж төлөвших учраас ихээхэн өөрчлөлт авч ирнэ гэж найдаж байна.   

Сүүлийн 30 жилээр жишээ авахад улстөрийн намууд хөгжиж чадаагүй учраас Монгол Улс хөгжсөнгүй гэдэг товч дүгнэлтийг хийж болно. Улстөрийн намууд нь өөрөө манлайлаад явж чадвал улс нийгэм хөгжих боломж байна. 


-Өмнө нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийг улстөрчид хуваагаад авсан гэдэг асуудал нэлээд өндөр авч байсан. Түүнд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож чадсан уу?

-ЖДҮ-ийн асуудал надтай ч холбогддог. Тухайн үед тэрхүү алдаа дутагдлыг засуулах арга хэмжээ авч байсан. Ер нь бол улстөрчдийн алдаа санаатай болон санамсаргүй байдлаар явж ирсэн. Ийм алдааг хаах, хясан боогдуулах арга хэмжээг улстөрийн нам чадлаараа хийж өгөх шаардлагатай. 

-Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаад ЖДҮ-ийн зээлийн асуудалд холбогдож, хариуцлага хүлээсэн Я.Содбаатар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа. Энэ мэт асуудлаас үүдэн хариуцлага тооцсон дүр үзүүлж байна гэх шүүмжлэл бий?

-Хариуцлага хүлээх байдлыг хэд хэдэн янзаар салгаж ойлгох ёстой. Ес суртахууны, хуулийн, улстөрийн хариуцлага гэх мэт олон шат дамжлага гарч ирдэг. Манай нам юуг зорьж байна вэ гэхээр улстөрийн хариуцлагыг хэд хэдэн түвшинд гаргаж ирнэ. Хоёрхон хоногийн өмнө батлагдсан дүрмээрээ илтэд ёс зүйн зөрчил гаргасан улстөрч дараа дараагийн сонгуульд оролцох боломж хаагдана. 

Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд улстөрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. Ингээд шүүхээр таслагдаад гэм буруутайд тооцогдох юм бол намын гишүүнчлэлээс гарна. Ингэснээр насан туршдаа улстөрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд сумын ИТХ-д ч нэр дэвшихгүй. Нам дотроо улстөрийн албан тушаал хашихгүй. 

-Та ард иргэддээ амлаж чадах уу?

-МАН 2020 оны сонгуульд орохдоо ядарсан ард иргэдээ дэмжиж тэтгэдэг, улс орныг эзэнгүй мэт аашилдаг хэсэг бүлэг иргэдтэй хатуухан тэмцэнэ гэж томоохон зорилт тавьж орсон. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх дарга ч сонгуулийн мөрийн хөтөлбөрт шударга ёсыг бүх түвшинд тогтоох зорилтыг дэвшүүлж орсон. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг түвшинд ойлголцож харах боломж төдийлөн олдохгүй. Үүнийг бид өөртөө ашиглахгүйгээр задарсан бүхнийг цэгцэнд нь оруулна. 

Улстөрийн эрх мэдэл төвлөрсөн цөөн хэсгийн эрх мэдлийг саринуулах үйл ажиллагааг бодитой хийх шаардлага ирж байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.23.226) 2022 оны 03 сарын 09

Намын дэмжлэг гэж юу хэлээд байна

0  |  0
АХМАД(202.21.108.58) 2022 оны 03 сарын 03

АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ БҮР МӨСӨН ЧӨЛӨӨЛӨХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ УЛАМЖЛААЧ ДЭЭ

0  |  0
АХМАД(202.21.108.58) 2022 оны 03 сарын 03

АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ БҮР МӨСӨН ЧӨЛӨӨЛӨХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ УЛАМЖЛААЧ ДЭЭ

0  |  0
мангар(202.131.230.162) 2022 оны 02 сарын 28

хөнгөлөлттэй зээл ямар нэгэн албан тушаал дээр очиж авилга авч чадахгүй гэж уншигдаж байна

0  |  0
зочин(66.181.161.88) 2022 оны 02 сарын 23

ХӨГЖЛИЙН БАНК ГЭЖ БИЙ БОЛГОСОН АКТИВ ӨР ЗЭЭЛ НЬ ОДОО БАЙЖ БАЙГАА БАЙДАЛ НЬ БҮГД БОДЛОГОТОЙ УЛСЫН ЭРХ АШГИЙН ЭСРЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЛУЙВАР ЭНЭ ХУГАЦААНД НӨГӨӨ ТӨР ЗАСАГ ХҮРЭЛСҮХ ОЮУНЭРДЭНЭ ШУДРАГА ХЭД БИЛЭЭ АЛТАНХУЯГ ЖЕНКО БҮГД БАТГАНА ШИГ БАЙЦГААСАН БИЗДЭЭ ЮУ ХАРИУЦАЖ ҮХСЭНЭЭ ХИЙЖ БАЙЦГААСАН ЮМ БЭ ? ОДОО БОЛОХООР УНТСАНАА СЭРЖ УНГАСАНАА МАРТАВ ГЭГЧЭЭР ЮУГАА ЯРИАД

0  |  0
зочин(66.181.161.88) 2022 оны 02 сарын 23

СОНГУУЛЬ БОЛОХООР ЗАХЫН ГУРВАН ДҮҮРГЭЭС ЧИНЬ ЭХЛЭЭД ТОМ МӨНГӨ Л ЯРИНА МӨНГӨНИЙ ЦААНА ЭРХ МЭДЛИЙН НУУЦ НАЙМАА ГОРЬДЛОГО ДӨРВАН ЖИЛ ӨНГӨРӨӨГСӨДИЙН ЦУВАА ӨӨР ЮУГААР АРД ОЛНОО НУТАГ ОРНОО ГИЙГҮҮЛСЭН ЮМ БЭ ? МӨНГӨГҮЙ БОЛОВЧ СЭТГЭЛТЭЙ ЧАДВАРТАЙ ХЭСГЭЭ ЗАЙЛУУЛАХ ЗАВААН АРГАТАЙ ХЭЗЭЭЧ ҮҮНЭЭСЭЭ САЛАХГҮЙ УЧИР НЬ ЭРХ МЭДЭЛД ХҮРЭХ ЭЦСИЙН ХЭВРЭГ ШАТ НЬ ОДОО ЯВУУЛЖ БАЙГАА АРГА НЬ ОДОО УДАХГҮЙ ХАР

0  |  0
зочин(66.181.161.88) 2022 оны 02 сарын 23

АМАРБАЯСГАЛАН ХАМААГҮЙ БҮЛТЭРЧ БОЛОХГҮЙДЭЭ ЮУН НАСАН ТУРШИЙН НАМ ЭНЭ ТЭРЭЭ НААД НАМЫГ ЧИНЬ ЭРХ МЭДЭЛРҮҮ ЗҮТГЭГСЭД ЧИНЬ ХУВЬЧИЛААД АВЧИХСАН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГСЭДЭЭРЭЭ ТОРГООЖ БАЙГАА БОЛОХООС БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ТЭСРЭХЭД БЭЛЭН БАЙГААГ МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ТАНАЙ НАМААС ТӨР БАРЬЖ БАЙГАА НӨХДҮҮД ЧИНЬ АРАЙЛ ИХ ДРАМТАЙ ШҮҮ АРД ОЛОНД САЙХАН АМЬДРАЛ ИТГЭЛТЭЙ ИРЭЭДҮЙ БАТАЛГААТАЙ ТУСГААР ТОГТНОЛ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ТА НАР ХЭРЭГ

0  |  0
МЭДЭЭГҮЙ БАЙХ УЧИРГ(66.181.191.61) 2022 оны 02 сарын 18

АМАРБАЯСАГЛААН ГЭВ НЭГТ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА МЭТЭЭР ӨНӨӨД ГАР ИРЭХ НЬ ЭВГҮЙ ХАРАГДААД БҮР БОДОГДООД БАЙНА.ТА МАН-ЫН ГЕНЕСИКЭЭР ЛАВТАЙ 10 ГАРУЙ ЖИЛ БОЛСОН ХҮН ЭНЭ ОЛОН ЖИЛ ЯАГААД ДУТАГДЛЫН ХАЖУУГААР УС БАЛГАСАН МЭТ ДУУГҮЙ ЯВСАН НЬ ГАЙХАЛТАЙ.ӨӨРӨӨ ЭНЭ АСУУДАЛД ОРОЛЦООГҮЙ Л ЮМ БОЛ ӨДИЙ ОЛОН ЖИЛ ДААМЖРУУЛАХ ЯМАР ШАЛТАГ ШАЛТГААН БАЙВ ГЭДГЭЭС ЛД УЧИГ ХАЙН ЗӨВ БИЗ?

0  |  0
МЭДЭЭГҮЙ БАЙХ УЧИРГ(66.181.191.61) 2022 оны 02 сарын 18

АМАРБАЯСАГЛААН ГЭВ НЭГТ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА МЭТЭЭР ӨНӨӨД ГАР ИРЭХ НЬ ЭВГҮЙ ХАРАГДААД БҮР БОДОГДООД БАЙНА.ТА МАН-ЫН ГЕНЕСИКЭЭР ЛАВТАЙ 10 ГАРУЙ ЖИЛ БОЛСОН ХҮН ЭНЭ ОЛОН ЖИЛ ЯАГААД ДУТАГДЛЫН ХАЖУУГААР УС БАЛГАСАН МЭТ ДУУГҮЙ ЯВСАН НЬ ГАЙХАЛТАЙ.ӨӨРӨӨ ЭНЭ АСУУДАЛД ОРОЛЦООГҮЙ Л ЮМ БОЛ ӨДИЙ ОЛОН ЖИЛ ДААМЖРУУЛАХ ЯМАР ШАЛТАГ ШАЛТГААН БАЙВ ГЭДГЭЭС ЛД УЧИГ ХАЙН ЗӨВ БИЗ?

0  |  0
Зочин(103.26.195.161) 2022 оны 02 сарын 17

Шал худлаа. МАН-аас их хуралд нэр дэвшээд, сонгогдоогүй хүмүүст намаас дахин улс төрийн дэмжлэг хэзээ ч үзүүлэхгүй гээд нэг журам яриад л байсан, сүүлд нь сонгогдоогүй нөхдүүддээ зөндөө л албан тушаал өгдөг юм билээ. Худлаа ард түмнийг хуурч байгаа юм.

0  |  0
mgl(202.179.11.230) 2022 оны 02 сарын 16

mash sain, tom nam iim zuv bair suuritai baigaad bayarlaj baina.

0  |  0
zochin(64.119.22.17) 2022 оны 02 сарын 13

gem buruutai khulgaich naraa duujleech malaa

0  |  0
НОВШ ОО(64.119.23.82) 2022 оны 03 сарын 01

ННАД НАМЫН ДЭМЖЛЭГ ГЭДЭГ БУЗАР ЮМАА ЗОГСОО. ТАНАЙ НАМ СҮЙРҮҮЛЖ БАЙНА !!!

2  |  0
зочин(103.111.68.3) 2022 оны 02 сарын 12

МАН хан бүгд хулгайч нар

0  |  0
h(24.84.252.24) 2022 оны 02 сарын 12

Гэм буруутай бол насан туршдаа намын дэмжлэг авахгүй.sonin l hariult bna

0  |  0
Хуц(192.82.72.165) 2022 оны 02 сарын 11

ЖДҮ хулгайлсан МАН-ын хулгайч нартаа хариуцлага тооцчихоод хуцах хэрэгтэй.

0  |  0
хаанчлаллаа тогтоох (66.181.191.61) 2022 оны 02 сарын 12

Энэ хүний ярих нь нэг хэрэг хийх нь яг эсэргээрээ гэж ойлгох хэрэгтэй.Уг санаа нь хөгжлийн банкны асуудлыг хөөсрүүлж сүржигнэж халхавчилан шудраг дүр эсгэж улс төрийн өрсөлдөач гэх харсан хэн нэгнийг онилон намнаж өөрсөдийнхөө хаанчилалыг тогтоох санаархал гэж хардпах үндэс байна..

2  |  0
нарангэрэл(66.181.161.77) 2022 оны 02 сарын 12

нам гэдэг халхавчин доор бөөнөөрөө байгаа хулгайч луйварчид аа яах гэж байгаа юм бэ нам дагаж албан тушаал горьдож авилгал хийдэг гарууд ш дээ намын гишүүд нь

1  |  0
БИ(192.82.73.223) 2022 оны 02 сарын 12

намын дэмжлэг гж юу юм. дэмжлэг гэдэг нь хуйвалдаж хулгай хийхийг чи яьж байна. намгүй амьдраад явж чадахгүй үхдэлүүд л намд шургалдаг

2  |  0
Зараа(124.158.67.209) 2022 оны 02 сарын 11

пөөх, намынх нь гишүүн болчихвол тэнгэрийн умдаг атгаж, бурхны хишиг хүртсэн гэсэн үг үү, базарваань

0  |  0
БИ(192.82.73.223) 2022 оны 02 сарын 11

амарбаясгалан чи өөрөө ЖДҮ идэгч дээр нь нус содбаатар алцага энхбаяр нар чинь эрхэм дээд албан тушаалтны сэнтийд залагдсанаа юу гэж үзэх вэ

0  |  0
ҮХСЭН БААС(64.119.23.82) 2022 оны 02 сарын 12

НАМ ГЭЖ ХУЛГАЙЧУУДЫН БӨӨГНӨРЛӨӨР ЯАДАГ ЮМ. АРД ТҮМНЭЭ БҮҮ ШУЛ МУУ ДЭЭРЭМЧИН НОВШ НУУДАА

1  |  0
Хулгайч хүн(192.82.72.165) 2022 оны 02 сарын 12

Амарбаясгалан өөрөө ард түмний авах ёстой ЖДҮ-ийн боломжоос хулгайлсан хүн, хамгийн түрүүнд огцорох ёстой.

4  |  0
Юв(192.82.86.120) 2022 оны 02 сарын 11

Танай хулгайч намын дэмжлэг хэнд хэрэгтэй юм

1  |  0
RS(202.9.41.141) 2022 оны 02 сарын 11

\n202.9.41.141\nМан ын Ерөнхий нарийн бичгийн дарга ийм үг хэлж байгаа нь сайшаалтай. Энэ хэрэг явдал бол Монгол Улс Төрийн эрхийг улайран хөөцдөгч бойжиж томоожоогүй улс төрийн намуудтай, тэд нь төр барих эрх авсан үедээ улсаа идээд дуусдаг л олон удаагийн үзэгдлүүдийн нэг нь шүү дээ.Ард Даатгалыг дампууруулаад Сэргээн босголтийг яаалаа даа, зоос анодийг дампууруулаад бас хэн идлээдээ.Техналоги нь яг адилхан. Улс эх орноо бус эрх мэдэлтэй болохоо дээдэлсэн хэт их хийрхэл улс төржилт, мөнгө, мөнгөтэй баяныг шүтсэн улс төрийн сонгууль. Үүнийл гай шүү дээ Эх орон ард түмэндээ хайр энэрэлгүй шуналт

0  |  0
RS(202.9.41.141) 2022 оны 02 сарын 11

Ман ын Ерөнхий нарийн бичгийн дарга ийм үг хэлж байгаа нь сайшаалтай. Энэ хэрэг явдал бол Монгол Улс Төрийн эрхийг улайран хөөцдөгч бойжиж томоожоогүй улс төрийн намуудтай, тэд нь төр барих эрх авсан үедээ улсаа идээд дуусдаг л олон удаагийн үзэгдлүүдийн нэг нь шүү дээ.Ард Даатгалыг дампууруулаад Сэргээн босголтийг яаалаа даа, зоос анодийг дампууруулаад бас хэн идлээдээ.Техналоги нь яг адилхан. Улс эх орноо бус эрх мэдэлтэй болохоо дээдэлсэн хэт их хийрхэл улс төржилт, мөнгө, мөнгөтэй баяныг шүтсэн улс төрийн сонгууль. Үүнийл гай шүү дээ Эх орон ард түмэндээ хайр энэрэлгүй шуналтай ханаж цадда

0  |  0
зочин(202.21.124.129) 2022 оны 02 сарын 11

тэгээд Садуй яагаад олимпийн бамбар барив аа гэм буруутай нь тогтоогдсон биз дээ

1  |  0
zo(139.5.216.177) 2022 оны 02 сарын 11

Zorigtoi ajilla Ner holbogdson uih iin gishuudiig dariu tudgelzuul

0  |  0
ИРГЭН(202.21.104.2) 2022 оны 02 сарын 11

МАШ ЗӨВ ШҮҮ. ХҮЧТЭЙ, ТУУШТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ОДОО УЛС ОРНОО БОДОХГҮЙ БОЛ АРАЙ ДЭНДЛЭЭ. 800 САЯ ДОЛЛАР ГАДААДАД ТӨЛӨХӨӨР БАЙНА ШҮҮ ДЭЭ. БАРЬЦААГҮЙ, ХҮҮГҮЙ, ХУГАЦААГҮЙ, ЭРГЭН ТӨЛӨХ ШААРДЛАГАГҮЙ ГЭСЭН ЗЭЭЛ ГЭЖ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ. ЭНЭ БОЛ ХУЛГАЙ БИШ. ЗҮГЭЭР ДЭЭРЭМ ШҮҮ.

0  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 02 сарын 12

хошного

2  |  0
Top