Хөгжлийн банкны асуудлаарх "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцов.
Тэрбээр “Монгол Улсад МАН анх удаа “Гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн тохиолдолд намын гишүүнээс түдгэлзүүлнэ, гэмт хэрэгт холбоотой нь шүүхээр тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасна. Гэм буруугүй нь тогтоогдвол гишүүнчлэлийг сэргээнэ” гэсэн заалтыг дүрмэндээ оруулж, энэ дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Бид хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй, гэхдээ гэм буруутай этгээдүүдийг өөгшүүлж суухгүй гэдгээ дүрмэндээ оруулсан байгаа. Энэ хэлэлцүүлгийн үр дүнг харж байхад иргэдийн оролцоон дээр тулгуурласан байгууллага байгуулж, төрийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах ёстой юм байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр хууль хяналтын байгууллагын уялдаа холбоо, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалтуудын цоорхойг томоохон луйварчин, дээрэмчид ашиглаад байна. Тиймээс олон нийтийн дэмжлэгийг бий болгож, төрийн олон байгууллагын уялдаа холбоог сайжруулж, зоригтой, дарамтад орохгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх боломж бүрдүүлэх нь бидний үүрэг юм. Ард түмэнтэйгээ хамтдаа ёс суртахууны шахалтыг үзүүлэх замаар энэ өр төлбөрийг барагдуулахын төлөө ажиллах нь зөв юм байна. Тэдний хүслээр шүүхэд асуудлыг тавихаар 5-6 жил шийдвэрлэгдэхгүй, өр зээлээ төлдөггүй, Монголын ард түмэн олдсон боломжоо дахиад 5-6 жил алдах нөхцөл үүсээд байгаа учраас энэ асуудал дээр анхаарал тавьж байгаа гэдгээ хэлье” гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Demjij bna
Танай нам өдий хүртэл Нямдоржийг чирч гай нь энэ шүү дээ.Хөөн хэлэлцэх хугацаа энэ тэр гээд хуулийн цоорхойг гаргадаг нөхдөө тэтгэвэрт нь гарга
oorsdoo avchaad bitgii alialaad bai iim tegsh bus garaan deer bgaa tul ard tymen nulmaj bna ta nariig byh zeeliig shudarga busaar ah duustee ogood humuuseerr or toluuldeg garuud
Энэ үед төрийн үйл ажиллагааг сайжруулахад 2 зүйлийг хойшлуулалгүй хийх хэрэгтэй. \n1. Ардын хяналтын бие даасан тогтолцоог бий болгох\n2.Эдийн засгийн яаманд үнэ, тарифын газар байгуулж, үнийн бодлого гаргаж, ард иргэдийг ченжийн системийн эрсдлээс хамгалаах\n3. Банкны хүүг бууруулах, дунд түвшинд олгох зээлийн бодлого гарган, хэрэгжүүлж амьжиргааны түвшинг дээшлүүлэх