Б.Бат-Эрдэнэ: "Хөгжлийн банк"-ны луйвар шүүхийн журмаар шийдэгдэхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.02.14/ "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөгжлийн банкны асуудал бол 10 гаруй жил хуримтлагдсан асуудал. Хэдий 10 жилийн турш яригдаж байсан ч олны дэмжлэг авч байж нийгмийн анхааралд орж ирж байна. Өнөөдрийн байдлаар 53 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. УИХ-аас шалгалт хийх Ажлын хэсгийн дүгнэлт дуусахаар нээлттэй сонсгол явуулах чиглэл өгсөн. Ингэхдээ 16 хоногийн өмнө нийтэд зарлах ёстой. Нээлттэй сонсгол зохион байгуулахад шүгэл үлээж байгаа сэтгүүлчид хамтарч ажиллах, Ажлын хэсэг орж ажиллах саналыг тавьж байна. Нээлттэй сонсголыг олон нийтэд нээлттэй зохион байгуулна" хэмээн тодотголоо. 

Харин Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Хөгжлийн банкны хулгай луйварыг шүүхийн журмаар явуулах юм бол хэзээ ч шийдэгдэхгүй. Төр, ард түмнийг хохиролгүй болгож чадахгүй. Хоёрт, холбогдох хуульд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гуравт, нэг удаагийн хууль гаргаж, төр ард түмнийг хохиролгүй болгох асуудал хөндөгдсөн. Бид Хөгжлийн банкны асуудлаар анх удаа УИХ дээр ярьж, Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн удирдамж тодорхой. Энэ хүрээнд шалгалта хийнэ. Хаврын чуулганаас өмнө дүгнэлтээ гаргана. Бүрэн хэмжээгээр асуудлыг шийдэж чадахгүй. Хуулийн хүрээнд түр хороо байгуулж, хэлэлцүүлгийн үеэр яригдсан шиг өөр хэлбэрээр эцэслэх байх. Манай Ажлын хэсэг шуурхай ажиллаж байгаа. Ирэх 21-ний өдөр хуралдана" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.68.107.114) 2022 оны 02 сарын 14

Моннолын шүүх буюны байгууллага шүү

0  |  0
ханувй (66.181.166.134) 2022 оны 02 сарын 14

ажлын хэсгийг гаальд ажиллаж бсан Баттөмөр ахална гэнэ ээ, хэнийг доромжилжо бна аа?

0  |  0
Zochin(64.119.27.183) 2022 оны 02 сарын 14

УИХ олон удаа шалгаад юу ч хийж шийдээгүй. Анх удаа ажлын хэсэг гэдэг худлаа

0  |  1
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 14

өмнө нь юу хийж байсн юм вэ дүлий годио шиг л байсан биз дээ

0  |  1
Top