"Хөгжлийн банк" тойрсон ХЭРҮҮЛ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Эрх барьж байгаа МАН ч тэр, тэднийг сөрж байгаа АН ч тэр аль, аль нь нам дотроо "зодоон"-той байгаа нь үнэн. Харин энэ удаад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, АН-ын гишүүн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар хэн хэнийхээ нам доторх "зодоон"-ыг гайхаж, өөр хоорондоо үг сөрөөд авлаа.

Тэдний үг сөрж, хоорондоо "зодолдох" шалтгаан нь энэ цаг үед нийгмийн гол сэдэв болоод байгаа "Хөгжлийн банк"-ыг тойрсон асуудал байж таарав.

АН-аас сонгогдсон УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өөрийн цахим хуудаснаа "Хөгжлийн Банкийг тойрсон шуугианыг сайн ажиглабал МАН-ын дотоод зодоон их үүрэгтэй байх шиг. Уг нь бүр 2016 онд УИХ-аас ХБ-ыг шалгах ажлын хэсгийг байгуулж, дүгнэлт гаргасан ч нууц гээд гишүүддээ ч үзүүлээгүй гэсэн. Одоо дотоод тэмцэлдээ ашиглахын тулд их дуу чимээ гаргаж байна уу даа" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хариуг нь "Хамтраад тэмцэх талаар дуугарах нь уу гэтэл хажуугаас саармагжуулах, хүчийг нь сулруулах алхам байнга хийх бололтой шүү! Та хэд ч дотоод зодоондоо идэгдээд юм л бол дотоод зодоон болгож хардаг болж дээ" хэмээн барьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top