О.Баасанхүү: "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсэгт АН орохгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2022.02.15/ "Хөгжлийн банк"-ны асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ болон тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар өглөө. 

Энэ үеэр АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "МАН-аас байгуулсан Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсэгт АН-ын гишүүд орж ажиллахгүй" хэмээн тус намаас гаргаж байгаа мэдэгдлийг уншиж, танилцууллаа.

Тэрбээр "Сөрөг хүчин хяналт тавих үүрэгтэй. Түр хороо байгуулж өгөхийг хүсэж байна. Хойшлуулашгүй арга хэмжээг нэн даруй авч өгөхийг уриалж байна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ш(66.181.161.24) 2025 оны 03 сарын 13

энэ ямар татаастай болоод АН байгаад бна

1  |  0
Зочин(122.201.22.126) 2025 оны 03 сарын 13

Луйварчдаасаа айж байгаа даа Хөөрхий

1  |  0
АН(64.119.19.15) 2025 оны 03 сарын 13

Та нар адилхан хулгай хийсэн болохоор аргагүй шүү дээ.Чацага овогтой Баасхүү минь.

1  |  0
njut(66.181.189.129) 2025 оны 03 сарын 13

Яаасанхүү чи хэрэггүйээ

1  |  0
lol(66.181.160.115) 2025 оны 03 сарын 13

zail baasaa

1  |  0
Top