УИX -ын гишүүн Д.Дондогийн хувьд туулай жил тун хатуухан байх төлөвтэй. Ямартаа л бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхээр хоёр дахь удаагаа Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-д бичиг иржээ. Өнгөрсөн сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал оруулсан. Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр нь уг саналыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг албан бичгээр илэрхийлсэн. Монгол Улсьщ Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт «Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ» гэж заасан байдаг. Тиймээс Байнгын хорооны дарга албан тоотоор хариу өгсөн нь Үндсэн хуулийн заалт, УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.13, 6.15, 21 дүгээр зүйлийн 21.4, 23 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байгаа тул УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон журмын дагуу чуулганаар хэлэлцэн холбогдох шийдвэр гаргахыг хүсч Улсын Ерөнхий прокурорын газраас дахин албан бичиг хүргүүлжээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Дондог засал номоо уншуулахгүй бол туулай жилийнх нь барцад арилахгүй төлөвтэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )