МоАХ-ны зөвлөгөөн хоёрдугаар сарын 18-нд болох гэж байна. Энэ талаар МоАХ-ны гишүүн гэгдэх Д.Монголхүүгээс тодрууллаа.
-МоАХ-ны хурал хоёрдугаар сарын 18-нд болох гэж байна. Хурлын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?
-Зөвлөгөөний бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан.
-Энэ хурлаар Х.Баттулгыг удирдлагаас буулгана гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Сүүлийн 10 гаруй жил МоАХ хуралдаагүй. Х.Баттулгыг үзэн ядаад, зайгаа тавьж өгөөч гэсэн юм байхгүй. Монгол Улс бол ТББ-ын хуультай. Хуулийн дагуу уг зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Зөвлөгөөний гол агуулга нь МоАХ-ын удирдлага солих тухай биш. Хүний эрхийн төлөө дуугардаг хоёрхон байгууллага бий. Нэг нь АН, нөгөө нь МоАХ юм. Энэ хоёр байгууллага өнөөдөр үүргээ гүйцэтгэхгүй болчихоор иргэдийн асуудал хүндрээд байна. Иймд МоАХ сэрээд үүргээ гүйцэтгэх хариуцлагатай үе ирээд байна.
-Өөрийг тань энэ холбооны гишүүн гэхээр эргэлзэх хүн олон бий. Хэзээ МоАХ-ны гишүүн болов?
-Би 1999 онд энэ холбоонд элсэж байсан. Ээж маань намайг 16 настай байхад дагуулж очин, энэ холбооны гишүүн болгосон. Миний гарт батлах нь байна.
-МоАХ-ны газрыг Хөгжлийн банкны барьцаанд тавьж, зээл авсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Уг асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-МоАХ-ны анхдагч нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаад, асуудлыг судалж эхэлсэн. Урьдчилсан байдлаар бол МоАХ-ны нэр дээр ХУД-т нэг газар байдаг юм билээ.
Тэр газар дээр МоАХ-ны ахмадуудад зориулсан орон сууц барина гэж байсан ч өгөөгүй юм билээ. 11-р хороололд байгаа МоАХ-ны байрны тухай нарийн зүйлийг мэдэхгүй байна.
Сэтгэгдэл ( 5 )
mongo avsan uchir xutsaj baugaa zaluu orobdmoor amytan
ENE NOVSH NUDNEES DALD OROO
Chi zugeer zlaaa
УИХ-ын дарга нь гишүүдтэйгээ нийлж ярьж байгаад 4 жилд болдог сонгуулийг явуулахгүй 16 жил болчихоод дахиад үргэлжлүүлэн суунаа гээд лаглайгаар яах вэ? Мөрдөхгүй юм бол дүрэм байгаад яадгийм? Ийм бусармаг үйлдэл ганц төв МоАХ-д ч байгаа юм биш. Аймаг, дүүргийн МоАХ удирдлагууд нийтдээ ийм байгаа нь нэгэнт нууц биш ээ. Дүрэм журамаа мөрдөхгүй иймэрхүү байдалтайгаа эвлэрээд яваад байгаа нь МоАХ-г амьд бус үхээнц дорой болгож,үйл ажилгааны хэтийн зорилгыг харанхуй болгож байгаа юм аа. 4 жилд нэг удаа МоАХ-ны даргын сонгуулийг явуулж, 3 жил дутамд Ерөнхий чуулганыг зарлан хуралдуулж, удирдах з
\nМОНГОЛХҮҮ ЧАМ шиг хорон санаатны БӨГС долоогч өгдөгийг хэнч тоохгүй дээ