Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Золжаргалыг 2021 оны долдугаар сард ажлаас нь чөлөөлсөн билээ. Ингэхдээ огцруулах асуудлыг МАН-ын 14 төлөөлөгч хөндсөн ба АН-ын гурван гишүүний дэмжлэгтэй Засаг даргаа огцруулсан билээ. АН шат шатандаа ялагдал хүлээж, төв намын удирдлагууд нь хоёр гурав хуваагдсан ийм цаг үед орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид ч намаасаа сонгогдсон Засаг даргаа огцруулсан үйлдэл тухайн үед анхаарал татаж байлаа. Тэгвэл 2022 оны 02 сарын 10-нд Өвөрхангай аймгийн шүүх уг асуудлыг хэлэлцэж, Д.Золжаргалыг чөлөөлөхдөө хууль зөрчсөн гэж үзсэн байна. Уг асуудлаар Д.Золжаргалтай холбогдож цөөн хором ярилцлаа.
-Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар таныг чөлөөлөхдөө хууль зөрчсөн байна гэж Өвөрхангай аймгийн шүүх үзлээ. Тухайн үед ямар үйл явц болсон юм бэ?
-Намайг огцруулах тухай асуудлаар 2021 оны 07 сарын 20-ны өдөр ИТХ-д 21 төлөөлөгч хуралдаж тухайн ирцээ 100% гэж үзээд 95,2%-ийн саналаар намайг огцруулах тухай 06 тоот тогтоол гаргасан юм билээ. Уг нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 39 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байдаг. Уг тогтоол дээр маргаан үүсгэсэн. Тогтоолын үндэслэл нь чиг үүргээ хэрэгжүүлээгүй тул намайг огцруулах хүсэлтийг ИТХ-ын 3/1 төлөөлөгчийн саналыг үндэслэн чөлөөлсөн гэдэг бөгөөд ажлаа хүлээж аваад хэдхэн сарын хугацаа л болж байсан тул ажил үүрэгт маань үнэлэх дүгнэх боломжит хугацаа ч байгаагүй, тогтоолын хуулийн үндэслэл нь ч тодорхойгүй, уг хуралдаа намайг ч оролцуулалгүй, саналаа хэлэх боломжыг ч олгоогүйд л асуудал байгаа юм. Иймээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан.
-Архангай аймгийн засаг даргын асуудлыг Өвөрхангай аймагт шийдсэн нь анхаарал татаж байна. Яагаад аймаг сэлгэж, шүүх хурлаа хийсэн юм бэ?
Шуудхан хэлэхэд асуудал Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчид байсан. Учир нь миний гаргасан дээрх 06 тоот тогтоолын актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэлгүй удаа дараа хурлыг үндэслэлгүйгээр хойшлуулж дараагийн Засаг дарга томилогдсон. Үндсэндээ би шүүхэд хандсны гол эрх зүйн хамгаалалт болох шүүхийн маргааны явцад ажил үүргээ гүйцэтгэх боломж нь хуульд байсан боловч тухайн шүүгч албаны эрх нөлөөгөөрөө бусдад давуу байдал илтэд бий болгосон нь харамсалтай. Уг шүүгчид холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасанд сахилгын хэрэг үүсээд шалгагдаж байна. Архангайн шүүхээс татгалзаж Баянхонгорын шүүх руу очсон боловч татгалзалыг хүлээж аваагүй, дахин татгалзаж Өвөрхангай аймгийн шүүх хүлээж авснаар тэнд асуудал шийдэгдэхээр болсон.
-Таныг улс төрийн шийдвэр гаргаж огцруулсан гэдэг асуудал тавигддаг энийг та юу гэж бодож байна?
Үндсэндээ шалтаг хайж байгаад МАН-ын төлөөлөгч нартай манай намаас сонгогдсон хэдэн төлөөлөгчдийн л нийлж хийсэн юм. Засаг дарга бол хэдий улс төрийн албан тушаал ч гэсэн харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч байдаг. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч тул Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх эрхээ бусадтай л адил тэгш эдлэх эрхтэй. Тэрнээс хувь хүмүүсийн үзэмжээр зоргоороо сольж чөлөөлөөд байдаг юм биш гэдгийг энд цохон тэмдэглье.
-Шүүхийн процесс цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
Шүүхийн процесс хуулийнхаа дагуу л явах байх. Харин анхан шатны шийдвэртэй золгох гэж бүтэн хагас жилийг зарцуулсан байна. Энд үнэхээр шударга шүүх тогтолцоо, агаар ус мэт дутагдаж байгааг өөрийн биеэр явж мэдэрлээ. Харин Шүүхийн тухай шинэ хуультай болсон учир Шүүхийн сахилгын хороо нь энэ мэт ухамсар, ёс зүйгүй шүүгчддээ хариуцлагаа шударга тооцдог болоосой л гэж хүсэж байна.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 13 )
Uuruu unasan hyyhed uildaggyi . Uuriiguu heden hov zuugch naraar toiruulj hujaa avgaigaar zamaa zaalgaj hovoor ajil hiisnii cini gor namiinhan cini 100 huv snalaar unagsan shyy hud saah demii dee
Amjilt sain zaluu
Arkhangain erunkhii ch ogtsroh bolzoloo buren hangajee
Маш зөв удирдаж байсан.Дулааны станц шүүх дээр ялсан байсан.Танил тал мөнгө цаас хараад байдаггүй зоригтой шийдвэр гаргадаг иргэдэд үгүйлэгдэж байгаа Дарга даа.
Иргэний харьяалалаараа шүүхэд ханддаг биз дээ. Энэ гүзээ ихт сайхан худлаа залдаг гар штээ. Чи өөрөө л ганц суудлын зөрүүтэй ялсан газар том толгойлж байгаад л огцорсон штээ. Хүний дургүй хүргэх юм их хийсэн дээ. Богинохон хугацаанд өөрийгөө хурдан таниулсан даа. Бас бараг ирэхгүй. УБ хотод л байгаад байсан даа.
Сонин л шийдвэр байна. Шүүх нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргасан юм шиг л харагдаад байна даа. \nОгцруулах санаачлага эхлээд өөрийнх нь АН-аас гарсан санагдах юм. Харин одоогийн засаг дарга бөх Батжаргал гэгч бол МАН-ны дэмжлэг авч сонгогдож томилогдсон гэдэг үнэний ортой л байх. За тэгээд бас удахгүй суудлаасаа буух байх даа хөөрхий.
Энэ бүдүүн гахай шинээр сэтгэж юм хийхгүй э Эрдэнийн хурууны үзүүр төдий хүн
АРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ болон ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУУЛЬ БУС АЖИЛЛАЖЭЭ.ХУУЛИЙН ДАГУУ НЭХЭМЖЛЭЛ ГАРГААД ЯВЖ БАЙХАД ДАРААГИЙН ДАРГА ТОМИЛОХ/уул нь орлон гүйцэтгэгч томилох ёстой/АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН НЬ БУРУУ БАЙНА. МӨН АРХАНГАЙН ЗХШүүх нь НЭГ ТАЛД АЖИЛЛАЖЭЭ.39 ТӨЛӨӨЛӨГЧ БАЙХАД 21 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦООД 100% ИРЦТЭЙ ГЭСЭН НЬ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ ДЭЭ
Уг нь их л зөв явсан даа. Өмнөх дарга, тэдний хүүхдүүдийнхээ нэрэн дээр авсан газруудыг албадан хүчингүй болгох, шинээр дулааны цахилгаан станц барих зэрэг асуудлыг ажил хэрэг болгох гээд л хоронд орчихсон гэж боддог.
Золжаргал бол төрийн ажилд туршлагажиж.Улстөрд ч давтагдаж хатуужсан хүн Батжаргалыг бол Болор сонгуульд бөхчүүдтэй ашиглаад л шууд зүтгүүлээд тооноор оруулсан Бөхийн хар хор.эдийн сонирхол арайилүү байж магад.
Энэ уг нь их зүгээр залуу шиг байгаа юм даа
Сайн удирдагч үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ
Та өөрөө ч бас зүгээргүй л байсан болохоор халсан байлгүй Й дээ нэр цэвэр хүнийг хална ч гэж ба ч хгүй дээ