Өмнөговь аймгийн МАН-ын XXXIV Бага хурал яг одоо /2022.02.16/ болж байна. "Эв нэгдэл, хамтын хүч" уриан дор болж байгаа энэхүү хурлаар Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга болон намын хороо, хяналтын хорооны гишүүдээ сонгохоос гадна намын хорооны анхдугаар хурлаар намын хорооны дэд дарга, тэргүүлэгчдээ сонгож, батлах юм.
Тэгвэл тус аймгийн МАН-ын хорооны даргад "Эрхэт Монгол групп"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Мандахбаяр нэр дэвшээд байна. Харин нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нэрээ татсан бол заалнаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд нэрээ дэвшүүлжээ. Одоогоор нэр дэвшигч Х.Мандахбаяр, Х.Батболд нар мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

Сэтгэгдэл ( 1 )
Ковидын цуглаан