Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар Х.Мандахбаяр сонгогдлоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Өмнөговь аймгийн МАН-ын XXXIV Бага хурал өнөөдөр /2022.02.16/ боллоо. Энэхүү хурлаар аймгийн МАН-ын хорооны даргыг сонгож, баталлаа. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар МАН-ын Бага хурлын гишүүн, "Эрхэт Монгол групп"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Мандахбаяр олонхийн саналаар сонгогдлоо.

Тэрбээр УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас намын хорооны тамга, тэмдгээ хүлээж авлаа. 



Х.Мандахбаяр нь 2012 оны 7 дугаар сард МАН-д гишүүнээр элссэн. 2013 оноос Өмнөговь аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, 2013-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Говийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, 2017 оны 1 сараас 2017 оны 12 сард Өмнөговь аймгийн МАН-ын орон тооны дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2013, 2017, 2020, 2022 онд Монгол Ардын намын Бага хурлын гишүүнээр тус тус сонгогдсон. 

Top