[БИДНИЙ НЭГ] Ц.Анударь: Бусдаас санаа зовохгүйгээр хүссэн хувцсаа өмсмөөр байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Эмэгтэйчүүд хүссэн хувцсаа өмсөөд, гадуур алхахад хэн нэгэн араас дуудах, орилох гэх мэт үйлдэл гаргадагт эмзэглэж, энэ хэвшмэл буруу хандлагыг өөрчлөхийг хүсдэг залуу уран бүтээлчтэй цөөн хором ярилцлаа.

Түүнийг Ц.Анударь гэдэг. Уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд дуу хоолойгоо хүргэхийг хүсдэг нэгэн. 


Ц.Анударь хувцас дизайнерын мэргэжлээр Хятадын урлагийн академийг төгсжээ. Дараа нь бүтээлийн чиглэлээ өөрчилж, контемпорари урлагт гүн дурласан байна. Түүний хэлж байгаагаар контемпорари урлагийн давуу тал нь ямар нэгэн зүйлд баригдахгүйгээр хүссэн арга барилаараа бүтээл туурвих боломжтой байдаг гэнэ. Тиймээс ч тэр урлагийн энэ төрлийг сонгож, хоёр жил гаруйн хугацаанд суралцжээ.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 


“Гар дор” хэмээх өөрийн үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа Ц.Анударь урлагаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, нийгэмд дуу хоолойгоо хүргэхийг хүсдэг.

Удахгүй дэлгэгдэх үзэсгэлэнгийнхээ талаар тэр "Үзэсгэлэнгээ гаргахдаа бүтээл тус бүрийн онцлогийг харуулсан өрөө гаргаж, тухайн бүтээлийг мэдрэх орчин бүрдүүлж байгаа.  Ингэхдээ “Мишээл экспо” төвийн талбайд хана босгож, өрөө гаргана гэсэн үг. Яг л төөрдөг байшин шиг. Өрөө бүрт ороод өөр өөр мэдрэмжийг авч болно. 

Эмэгтэйчүүд хүссэн хувцсаа өмсөөд алхахад хэн нэгэн араас орилох, дуудах гэх мэт соёлгүй хандлага гаргах тохиолдол их байдаг. Харамсалтай нь үүнийг нийгэмд байж болохгүй үзэгдэл гэдгийг хүн бүхэн мэддэг хэрнээ үл тоодог.  Үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр, бусдаас санаа зовохгүйгээр хүссэн хувцсаа өмсмөөр байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top