О.Баасанхүү: Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг ҮХЦ-д өгнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

С.Эрдэнэ даргатай АН-аас өнөөдөр /2022.02.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "С.Эрдэнэ гэдэг хүн даргаар бүртгүүлэх гээд бүртгүүлж чадахгүй байна гэж хэвлэл мэдээллийнхэн буруу мэдээлэл түгээгээд байна. Улсын Дээд шүүхийн Сахилгын хороо саяхан хуралдсан. Тэр хорооны шийдвэр ямар ч гарч болно. Хэрэв бидний хүссэн хэмжээнд хүрээгүй бол захиргааны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Шүүх хараат байна гэдэг зарчим алдагдаж байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэх зарчим алдагдаж байна. Тиймээс АН-ын зүгээс Улсын Дээд шүүхийн Ерөнхй шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө, хандана" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top