Этери Тутберидзе бол өнөө цагийн хамгийн алдартай уран гулгалтын дасгалжуулагч. Магадгүй хамгийн их үзэн ядагдаж байгаа дасгалжуулагч ч байж мэдэх юм.
Түүний шавь нар дэлхийд хэн ч хийгээгүй хүнд хэцүү дасгалуудыг хийж, оролцсон тэмцээн болгоноосоо медаль авдаг. Гэвч түүнийг уран гулгалтаас хөөн зайлуулах ёстой гэж олон хүн шаардаж байна. Яагаад?
Хоёрдугаар сарын 11-нд эхэлсэн #Шившиг Тутберидзе гэсэн хэштег хэд хоног Оросын твиттерийн трэнд болсон юм.
Этери бол гурван олимпын аварга төрүүлсэн ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч хүн. Бээжингийн олимпод Александр Трусова, Анна Щербакова, Камила Валиева нарын гурван шавь нь оролцож байна.
Эмэгтэй ганцаарчилсан төрлийн медалийн тавцанг Этеригийн шавь нар бүрэн эзлэх магадлал маш өндөр. Этеригийн эсрэг хөдөлгөөн энэ сарын 8-нд Камила Валиевагийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн тэр цагаас эхэлсэн. Одоо дэлхийн хэвлэлийн хуудаснаа Этери гэсэн нэр Камилагаас дутахгүй, өдөр бүр дурдагдаж байна.
Ингэхэд Этери Тутберидзе гэж хэн бэ?
Этери 47 настай. Москва хотод төрсөн. Гүрж гэр бүлд тав дахь хүүхэд нь болон мэндэлжээ. 1978 онд 4 настайдаа уран гулгалтын спортоор хичээллэсэн ч спортын том амжилт байхгүй.
Эхлээд эмэгтэй ганцаарчилсан төрөлд хүч сорьсон ч хэт өндөр байсан тул хүнд элемент гүйцэтгэхэд хүндрэлтэй байжээ. Ингээд тэр бүжгийн хосын төрөлд шилжсэн.
Этери ЗХУ-ын алдартай дасгалжуулагч Елена Чайковская, Наталья Линичук, Татьяна Тарасова нар дээр хичээллэж, хамтрагчаа хэд хэд сольсон ч хамгийн том амжилт нь ЗХУ-ын Цомын тэмцээний медаль байлаа.
18 настайдаа тэр АНУ-д Оросын мөсөн дээрх балетын үзүүлэх тоглолтод оролцохоор очлоо. Удалгүй Америкт уран гулгалтын сонирхогчдын клубын багш болов.
Зургаан жилийн дараа эх орондоо эргэн ирж, дасгалжуулагч болсон юм. 1999 онд ОХУ-ын Биеийн тамирын академийг эчнээгээр төгсжээ.
Дасгалжуулагч Этери дэлхийн тавцанд 2014 онд гарч ирсэн. Түүний шавь Юлия Липницкая Сочигийн олимпод түрүүлж, тэр цагаас хойш Этеригийн “хүүхдүүд” медальгүй хоцрохоо байсан юм. Хэдийгээр тэр эрэгтэй, эмэгтэй, спорт хосын төрөлд тамирчин бэлтгэдэг ч эмэгтэй уран гулгалтын дасгалжуулагч гэдгээрээ дэлхийг байлдан дагуулсан.
Дэлхийд түрүүлсэн Этеригийн шавь нар
Тутберидзе 2019-2020 оны улиралд "ISU Skating Awards"-ийн Дэлхийн шилдэг дасгалжуулагч шагнал хүртсэн. Тэр юуны өмнө шинэчлэгч дасгалжуулагч.
Олон улсын тэшүүрийн холбооны "Үзүүлбэрийн сүүлийн хэсэгт хийсэн үсрэлт илүү оноо авна" гэсэн дүрмийг гарамгай сайн ашиглаж, Алина Загитова бүх үсрэлтээ хоёрдугаар хагаст гүйцэтгэн, Пёнчаны олимпод түрүүлсэн. Мөнгөн медаль хүртсэн Евгения Медведева ч Этеригийн шавь бөгөөд гэмтлийн улмаас энэ аргаар нь гулгаж чадаагүй билээ.
Олимпоос хэдхэн сарын дараа Олон улсын тэшүүрийн холбоо хуралдаж, дээрх дүрмээ өөрчилснийг спортын ертөнцөд “Загитовагийн эсрэг дүрэм” гэж нэрлэсэн юм.
Үсрэлтээ сүүлийн хагаст хийж болохгүй болсон ч Этери зогссонгүй. Шавь нараа дөрөв эргэлттэй үсэрдэг болгож сургалаа. Энэ үсрэлтийг эрчүүд л хийдэг байсан бол 2018 онд Өсвөрийн дэлхийн аварга шагаруулах тэмцээний үеэр 13 настай Александра Трусова дөрвөлсөн тулуп хийн түрүүлсэн билээ. Энэ бол хувьсгал байлаа.
Этери маш хатуу, чанга хүн. Хүнд хэцүү бэлтгэл хийлгэхээс гадна хоолны дэглэм, өдрийн хуваарь, ер нь л бүх зүйлийг хянадаг. Тиймээс ч тамирчид нь түүнээс зугтах үе бий. Гэхдээ өөр газар амжилт ололгүй Этери дээр эргээд ирдэг билээ.
Этери америк нөхөртэй байсан бөгөөд тэдний охин Диана Дэвис нь Бээжингийн олимпын уран гулгалтын бүжгийн хосын төрөлд оролцож байгаа.
ЭТЕРИ ТУТБЕРИДЗЕГ АМЖИЛТАД ХҮРГЭСЭН АМЬДРАЛЫН ДҮРЭМ
“Намайг тамирчин гэдгээр минь хэн ч санадаггүй. Учир нь би буруу цаг үедээ буюу Өөрчлөн байгуулалтын үед гулгаж байсан юм”
“Америкаас эргэж ирэхэд надад ажил олдоогүй. Би мөсөн гулгуурын талбайд ажиллаж байлаа. Харин амжилт гаргасны дараа Оросын том мөсөн орднуудаас урилга ирдэг болсон”
“Миний шавь нарыг түрүүлэх нь ойлгомжтой гэж бүгд ярьдаг. Мэдээж сайхан хэрэг. Гэхдээ би хэнд ч үнэлэгдээгүй шавь минь гэнэтийн бэлэг барьж, тэмцээндээ түрүүлэхэд илүү дуртай”
“Аварга хүн бусдаас онцгой ямар нэг чанартай байх ёстой. Үсэрч харайх, тэших нь өөр байх ёстой. Юзүрү Ханюг хар. Яг л эмэгтэй хүн шиг уян налархай, тансаг, төгс”
“Охидыг шилжилтийн насандаа байхад хоолыг нь хасаад, кросс гүйлгэж, жинг нь хянах хэцүү. Хүүхэд гомдох нь аргагүй. Гэхдээ дасгалжуулагч хүн уурлаж байна гэдэг хайртай байна гэсэн үг. Бусдад байхгүй авьяас чамд байна гэдгийг хараад л шахаж байгаа юм. Ийм үед эцэг, эх нь дасгалжуулагч чинь чиний төлөө шүү гэдгийг охиндоо ойлгуулах хэрэгтэй”
“Охидыг медаль авангуут нь л зөвхөн дасгалжуулагчид даатгаад орхиж болохгүй. Хүүхэд аав, ээжийнхээ дэмжлэгийг мэдэрч байх ёстой”
“Канад, Америкт тамирчид уран гулгалтаар хичээллэхийн төлөө өөрсдөө мөнгө төлдөг. Мөсөн дээрх минут бүр төлбөртэй тул тэр минут болгоныг ашигтай өнгөрүүлэхийг хичээдэг. Харин манайд үнэгүй байдаг тул тамирчид тэшүүрээ янзалж, 5 минут, 10 минут юм ярьж инээлдээд, дараа нь үдээсээ үдэж эхэлдэг. Яагаад гэвэл тэдний хувьд цаг бол мөнгө биш”
“Алина Загитова эрх хүүхэд байлаа. Өнөөдөр гулгасан бол маргааш нь ирэхгүй. Би түүнийг хөөж орхисон. Тэр өөр загнадаггүй дасгалжуулагч дээр очоод хэдэн сар болсныхоо дараа буруугаа ойлгоод буцаж ирсэн”
“Тамирчид нэгнээ муулж, шүүмжлэхэд би дургүй. Би шавь нараа өрсөлдөгчөө хүндэл гэж сургадаг. Хэрэв хэн нэг нь чиний түвшинд ирсэн бол тэр чамаас дутахгүй хөдөлмөрлөсөн гэсэн үг. Би нэг удаа Медведевад телевизээр тэмцээн тайлбарлахыг нь хориглож байлаа. Тамирчин хүн бусдыгаа шүүж болохгүй”
“Хэвлэлээр миний шавь нарыг РОБОТ гэж бичдэг. Юуных нь робот байх билээ? 45 кг ч хүрэхгүй жинтэй, бяцхан охид шүү дээ. Олимп, дэлхийн аваргад 18-аас доош насны тамирчин оролцуулахгүй дүрэм гаргана гэж ярьж байна. Охид том болоод ирэхээрээ бие нь эх хүн болоход бэлтгэгдэж, хөдөлгөөн удааширч, зөнгөөрөө өөрийгөө гамнаж эхэлдэг. Тэгэхээр амжилт гарахгүй”
“Тийм ээ, би загнадаг, хашгирдаг. Тамирчныхаа хийх ёстой зүйлийг нь хийлгэж, амжилтад хүргэх гэж л тэр. Хайртай болохоороо л загнаж байгаа юм. Эцэг, эх нь юм шиг л хянана. Хянаж, анхаарахгүй бол харин хайргүй гэсэн үг. Хүүхэд болгон хэлсний дагуу хийхгүй. Зарим нь бултана, залхуурна. Загнаж, айлгах юм гарна. Дасгалжуулагчийн ажил маш хэцүү ажил”
“Гэртээ хайр мэдэрдэггүй, айж эмээсэн хүүхэдтэй ажиллах хамгийн хэцүү. Харин анх удаа ирж байгаа мөртөө инээж тоглодог, цоглог хүүхдүүдэд би дуртай”
“Дасгалжуулагчдыг хүүхдийн, насанд хүрэгчдийн гэж ангилахыг сонсоод уур хүрдэг”
“Шавь нарыг минь үеийн залуустай нь ижил гэж бүү бод. Тэд огт өөр. Тэд тамирчид. Охид минь надтай хамт спортоор, хөгжмөөр, дасгалаар амьсгалж, амьдардаг”
“Би аав, ээж нарыг бэлтгэл үзэхийг зөвшөөрдөг. Яагаад гэвэл тэд өөрийн нүдээр хүүхдийнхээ хөдөлмөрч эсэхийг харж чадна”
“Спорт бол амьдралын маш богинохон хэсэг. Хүн болгон уран гулгагч болох хэрэггүй”
“Намайг хатуу, заримдаа харгис дасгалжуулагч гэж нэрлэдэг. Эцэг, эх болгон хүүхдэдээ хайртай бол сайн суралцахыг анхааруулаад, гэрийн даалгавар хийхийг шаарддаг. Тэгвэл тэр ээж харгис ээж болох уу? Хүүхдээ сургуульд даатгачихаад сууж байдаг залхуу эцэг эх сайн эцэг эх болох уу? Би энд багшийн үүрэг л гүйцэтгэж байна. Шавь нар минь намайг харгис гэж хэзээ ч хэлж байгаагүй”
“Охид мөсөн дээр өөрийгөө үзэсгэлэнтэй, хөөрхөн гэж мэдэрч байвал бэлтгэлээ сайн хийдэг. Эцэг эхчүүд заримдаа 13 настай хүүхдийн нүүр, хөмсөг будлаа гээд сандардаг. Будахад яадаг юм. Охид өөрсдийгөө эмэгтэйлэг, үзэсгэлэнтэй гэдгийг мэдрэг. Араас нь хөвгүүд харж байгааг хараг, мэдрэг л дээ”
“Тамирчин болгонд өөрийнх нь дүрийг олж өгөх хэрэгтэй. Липницкаяд “Шиндлерийн бүртгэл” киноны дуугаар хөтөлбөр бэлтгэх гэж би энэ дууг хагас жил бэлтгэл болгон дээр тавьсан. Ингэж байж Юля тэр хөгжмийг мэдэрдэг болсон. Улаан пальтотой охин Сочигийн олимпын бэлгэ тэмдэг байсан”
“Би жирийн, амьд хүн. Бусдаас илүү сандарч, сэтгэл хөдөлдөг”
“Хөвгүүдтэй ажиллах дургүй. Тэд гомдомтгой, өрөвдүүлэхийг хүсдэг. Би өрөвддөг хүн биш. Харин миний охид ямар ч үгийг даагаад гарна”
“Манай сургуульд орох гэж бүх орос охид дугаарлан, би шилж авдаг болохоор сайн тамирчин олонтой гэж хүмүүс ярьдаг. Тийм зүйл үгүй”
“Охидыгоо медалийн тавцанд зогсож байгааг хараад би том амьсгал авч, энэ мөчийг өөртөө шингээхийг хичээдэг. Хэчнээн богинохон ч бай хамаагүй. Бурхан минь баярлалаа гэж бодно. Медалийн өнгө ямар ч байсан ялгаагүй”
“Эрэгтэй төрөлд яагаад азиуд сайн байдаг вэ гэвэл. Сэтгэл зүй өөр. Ийм дасгал хий гэж хэлэхэд орос тамирчин яагаад гэж бодоод л толгой дотор нь зөрчил үүснэ. Харин азиуд чимээгүй яваад, дасгалаа хийдэг”
Сэтгэгдэл ( 26 )
AUGAA..... MONGOLD IR.
Jinhene setgelee hairaa ugch chaddag jinhene dasgaljuulagch amjilt husie.
Goe georgina gurj huuhen dee mongoldoo avchiraad beldvel olon zaluus garna daa
Jinhene dasgaljuulagch
Jinhene dasgaljuulagch
Jinhene dasgaljuulagch
Jinhene dasgaljuulagch
Jinhene dasgaljuulagch
Jinhene dasgaljuulagch
тийм л их хянадаг юм бол охинийг яагаад ийм байдалд оруулчихав\n
Araguil dasgaljuulagch ym daa\nZuv helj baina shuu
Энэ сайхан бүсгүй дэлхийн хүн. Гүрж үндэстэн орос хүн. Мундаг дасгалжуулагч юмаа. Бахархаж байнаа ийм хөдөлмөрч хүн саяд нэг төрдөг гэсэн бараг л үнэн юм шиг
Хатуу багш нар л хүнд сайн юм сургадаг байх. Ийм болоод шавь нар нь сэтгэлүй өнлөртэй байдаг байх .
Ганжуураа юм уншаачээ, ээж нь армян хүн, аав нь гүрж бна, юун монгол буриад.
Амжилт гаргасанаа үзэн яддаг новшийн араншин спортод хүртэл халдварлаж байна. Хүн төрлөхтөн үүгээрээ сөнөл мөхөл рүүгээ явж байгааг харуулж байх шив.
Барууныхан өнгөтэй өөдтэй бүхнийг үзэн яддаг. Одоо л гэхэд 15 настай татар охнийг үзэн ядаж АНУ, Англи тэргүүтэй барууны орнууд цусаар уйлж, нус нулимсаараа бөөлжиж байна.
ясны дасгалжуулагч хүн байна, мундаг. Ингэж байж л хүүхдүүд олимп дэлхийд амжилт гаргана. шүү дээ.
Жинхэгэ багш хүн сурган хүмүүжүүлэгч хүн байна багш хүн ийм л байх ёстой таалагдаж байна амжилт хүсьё
Хүүхдэд янз бүрийн бодис хэрэглэхгүй бол ч
Энэ авгайн ээж нь буриад гэсэн тэгээхр бараг Монгол хүн гэсэн үг манай Мандухай хатны хамаатан шүүдээ.
үнэхээр цаг үеийн гайхамшигтай дасгалжуулагч даа ийм л хүн аваргуудыг төрүүлнэ
ЯГ ЦАГ ҮЕДЭЭ, ХЭРЭГТЭЙ ГАЗРАА БАЙГАА УЧРААС ӨРСӨЛДӨГЧ, ХОРСОГЧ, АТААРХАГЧ НАР Л ТЭГЖ ХЭЛНЭ. ЕР НЬ САЙН ХЭЛҮҮЛСНЭЭС МУУ ХЭЛҮҮЛЖ БАЙСАН НЬ ХҮНИЙГ УЛАМ ХУРЦАЛНА. МАНАЙХНЫ ЗАЛУУС НЯЛЦГАЙ, ЦҮНХ БАРЬЖ, ДАРГА НАРТ ПЯЛДАГАДДАГ НӨХДҮҮД ИЙМ ШАЛГУУРТ НЬ БАЙТУГАЙ ҮҮДЭНД НЬ Ч ОЧИЖ ЧАДАХГҮЙ. МУНДАГ ЭМЭГТЭЙ БАЙНА. ТЭГЭЭД Ч ГҮРЖ БҮСГҮЙ ЮМ БАЙНА. \n
Mundag gekhees ...saikhan medeelel baina
Үнэхээр ажлаа мэдэрчихсэн бүсгүй юм аа , би дасгалжуулагч болвол яг энэ эмэгтэй шиг байх байхаа , өөрийнх нь бүжиглэж байгаа нь муу биш ээ , гэх дээ арай л том биетэй юм
Saikhan medee unshlaa..\n
ЭНЭ ХҮНИЙ НЭРИЙГ СОНСООД БАРУУНЫХАН ӨМДӨНДӨӨ БИЕ ЗАСДАГ ЮМ БНА Л ДАА...ХА ХА ХА