БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-ны баасан гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс Өвөр Монголд 22, Ляонинд 9, Цзянсу, Гуандунд тус бүр 4, Юннаньд нэг халдвар илэрчээ. Энэ сарын 15-наас эхлэн хөл хорио тогтоосон ч Өвөр Монголын Манжуурт өдөр бүр шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм.
Мөн өдөр гадаадаас ирсэн 47 хүний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 0 )