МАН-ын Хяналтын ерөнхий хороо 15:00 цагт хуралдана

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2022.02.18/ 11:00 цагт хуралдахаар тов зарласан ч 15:00 цаг хүртэл хойшлоод байна. 

Хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл авч, чанаргүй ангилалд шилжсэн аж ахуй нэгжтэй хамаарал бүхий гишүүдийнхээ асуудлыг шийдэх юм. Өнгөрсөн оны сүүлээр МАН-ын Их хурал болж, ёс зүйн хариуцлага алдсан гишүүддээ хариуцлага тооцдог байх дүрмийг баталсан. Ингэснээр намын гишүүнчлэлээс хасах цаашлаад сумын ИТХ-д ч насаараа нэр дэвших боломжгүй болох хатуу дүрэм баталсан гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд байгаа билээ. 

Шинээр баталсан дүрмээр бол Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд төлөхгүй байгаа аж ахуй нэгжүүдтэй нэр холбогдсон гишүүдийг Хяналтын ерөнхий хорооны хурлаар намын гишүүнчлэлээс хасах ч шийдвэр гарч мэдэх юм. 

Сануулахад, МАН-ын Хяналтын ерөнхий хороог Б.Баярбаатар даргалж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top