МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2022.02.18/ хуралдаж, Хөгжлийн банкны зээлийн асуудалтай нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцлээ.
МАН-ын 30-р их хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, МАН-ын гишүүн цаг хугацаанаас үл хамаарч авлига, албан тушаалын гэмт хэргээр буруутай нь шүүхээр тогтоогдон, ял шийтгэл эдэлж байсан бол МАН-ын сонгуульт албан тушаалд нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй гэж заасан.
Хоёрдугаарт, МАН-аас улс төрийн болон төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол 30 хоногийн дотор албан тушаалаасаа түдгэлзэх хүсэлт гаргах заалтыг ч мөн оруулж өгсөн. Хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд Хяналтын ерөнхий хорооны хурлаар намын гишүүнээс түдгэлзүүлэх заалтыг ч мөн оруулсан байдаг.
Гуравдугаарт, авлига, албан тушаалын хэрэг нь шүүхээр тогтоогдсон бол намын гишүүнээс гарсанд тооцох заалтыг мөн нэмж тусгасан билээ.
Дээрх заалтын дагуу
Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг намын гишүүнээс чөлөөлжээ.
Цаг хугацаанаас үл хамаарч авлига, албан тушаалын хэргээр ял шийтгэл эдэлж байсан гишүүд сонгуульт албан тушаалд томилогдохгүй гэсэн заалтыг үндэслэн судалгаа хийж байгаа аж.
Судалгаа бүрэн дуусаагүй ч таван гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлөөд байна.
Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл алга. Иймд хууль хяналтын байгууллагад нэр тус бүрээр нь лавлагаа гаргуулах хүсэлт хүргүүлсэн гэж МАН мэдэгдлээ.
Дээр нь уг асуудалд нэр холбогдсон гишүүдийг ажлын гурав хоногт багтаан тайлбар ирүүлэхийг үүрэг болгожээ. Үүнд, С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, М.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат нар багтаж байгаа ба тэдэнд албан ёсоор тайлбар ирүүлэх үүрэг өгчээ. Тэд яллагдагчаар татагдсан тохиолдолд 30 хоногийн дотор албан тушаалаас түдгэлзэх өргөдлөө өгөх ёстой юм.
Сэтгэгдэл ( 3 )
УИХ-ын гишүүн С.Бямбацогтаас асууя. Найрамдалын амны зүүн талд асар том газрыг ТА авсан. Аваад 10 гаруй жил боллоо. ЯАХААРАА нэг хүнд ийм их газар өгсөн юм вэ? МАН ын гишүүн болохоор ийм их газар өгсөн юм уу? ИРГЭД 0,07 га газраа ч авч чадахгүй байхад ТА яаж авсан юм вэ? ОДОО тайлбарла даа
чиний хэл халширлаа. чи чинзориг гэж хэлэх гээд эрдэнэ гэж хэллээ.тэр гэрийн сүүдэрт хэвтээд байгаа шар гөлөг чинзоригоосоо нэх
хөөх биш Ундармаа, Эрдэнэ хоёроос НДШ мөнгийг авч өгөөч. хөөх чинь шагнал мэт байна.эсвэл буудаад өгөөч.\n