"Хөгжлийн банк"-тай нэр холбогдсон МАН-ын 8 гишүүнээс тайлбар авна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 19

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хороо өчигдөр /2022.02.18/ хуралдлаа. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэл хийв.

Монгол Ардын Намын дүрэмд орсон сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг Улсын дээд шүүх ес хоногийн өмнө бүртгэсэн. Өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд хуралдсан намын 30 дахь Их хурлаар батлагдсан дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр намын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч  авлига албан тушаалын гэмт хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол намын сонгуульт албан тушаалд нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, улс төрийн бүх сонгуульд нэр дэвших боломжгүй болсон. Монгол Ардын Намаас улс төрийн өндөр албан тушаалд нэр дэвшин сонгогдсон гишүүн авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан тохиолдолд тухайн гишүүн түдгэлзэх хүсэлтээ өөрөө ирүүлнэ. Ирүүлээгүй тохиолдолд Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, намын гишүүнээс нь түдгэлзүүлэх дүрмийн өөрчлөлт батлагдсан юм. Энэ дагуу Хяналтын Ерөнхий хороо хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон зэрэг зүйлчлэлээр ял шийтгэл сонссон  УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг Монгол Ардын Намын гишүүнчлэлээс гарсанд тооцов.

Мөн нийгмийн анхаарлыг татаж байгаа Хөгжлийн банкны зээлдэгч нартай холбоотой асуудлыг хурлаар хэлэлцлээ. Намын дүрэм ёсоор гэмт хэрэгт холбогдсон намын гишүүд намаас түдгэлзэх хүсэлтээ өөрсдөө 30 хоногийн дотор ирүүлэх ёстой. Энэ 30 хоногийг өнөөдрөөс тооцож эхэллээ.

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар  хууль хяналтын байгууллага дээр Монгол Ардын Намын гишүүд Хөгжлийн банктай холбоотой асуудлаар яллагдагчаар татагдсан мэдээлэл байхгүй. Гэхдээ Хяналтын Ерөнхий хорооноос уг зээлийн асуудлаар нэр холбогдсон гишүүн тус бүрийн нэрээр албан хүсэлтийг хууль хяналтын байгууллагуудад явуулж, ажлын гурав хоногт багтаан албан тайлбараа ирүүлэхийг хүссэн гэдгийг тодотгов. Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдоод байгаа нэр бүхий найман гишүүнд тайлбар ирүүлэхийг үүрэг болгосон юм.

Үүнд:

  1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
  2. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
  3. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  5. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  6. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
  7. Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн 
  8. НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат

Хэрэв хууль хяналтын байгууллагад яллагдагчаар татагдсан тохиолдолд 3 хоногийн хугацаанд намын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө ирүүлэхийг тогтоолд тусгалаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jigee(66.181.161.78) 2022 оны 02 сарын 21

medeejiin ymand ymar tailbar avdag ym? zugeer l bi ene humuusiig diilehguiee geed garaa uruud helee hazaa ,uur arga bhgui!

0  |  0
Төр гэж байна уу(64.119.22.25) 2022 оны 02 сарын 20

Нам болж үгссэн луйварчид. Ард түмнээсээ хулгайлч амиасаа зогоогсод.

0  |  0
Иргэн(103.10.21.252) 2022 оны 02 сарын 20

Их хурлын дарга бас нэр яваад бгаашдээ ундрам анандбазар гээд олон хүн бгаашдээ

0  |  0
Зочин (192.82.90.175) 2022 оны 02 сарын 19

МАН- с хасна гэдэг их том шийтгэл юм уу. МАН- н шоу ээлжилт пооп сургалт. Та нараас ард түмэн айхгүй шүү. Шившиг

0  |  0
нар(202.179.26.237) 2022 оны 02 сарын 19

Зөвхөн тайлбар л авна гэнээ. хаха

0  |  0
шийтгэ(103.26.193.201) 2022 оны 02 сарын 19

Новшнуудыг намаас түдгэлзүүл, хөө. Хулгайч нараас ямар тайлбар авдаг юм! Гурвалсан бүлэг хулгайч нар ч бна, наана чинь! Шоудах хэрэггүй.

1  |  0
Top